Wednesday, October 30, 2013

Хүннү улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас


Хүннү улс

Хүннү гүрний газар нутаг, МЭӨ 250 оны орчим





Засаг захиргаа

Хүннү гүрэн засаг захиргааны гурван хэсэгтэй байсны төвийн хэсгийг Шаньюй өөрөө захирч байжээ. Зүүн хэсгийг Жүки ван, баруун хэсгийг Лүли ван захирч байв. Шаньюй болон вангууд түмтүүдийг шууд удирддаг байсан бол түмт нь цаашаа мянгатад, мянгат нь зуутад, зуут нь аравтад хуваагддаг байжээ. Хүннү гүрэн нийт 24 түмттэй байсан мэдээ байна. Энэ тогтолцоог аравтын тогтолцоо гэдэг.

§ 5. МЕЗОЛИТ, НЕОЛИТЫН ҮЕИЙН АЖ АХУЙ, НИЙГЭМ СОЁЛЫН АСУУДАЛ

Археологийн судлал 2002

Мезолитын үед дэлхийн бөмбөрцгийн хойт хэсэгт мөсөн бүрхүүл хайлж, байгаль, цаг уур, хүрээлэн буй орчинд ихээхэн өөрчлөлт орж, хүн амьтны аль алин нь шилжин нүүх их хөдөлгөөнд орсон юм. Төв Ази, Монгол, Сибирийн нутагт арслан заан, савагт хирс мөхөн үгүй болж, цаа бугын сүрэг хойт туйлруу нүүдэллэн оджээ. Умар зүг нүүдэллэж одсон амьтдын нүүдлийг дагаж хүмүүсийн их нүүдэл болж, Төв Азиас Умард Америк хүртэл хүн нүүдэллэн очиж суусан байна. Палеолитын үеийн

Археологи

Археологийн шилдэг олдворууд

Огноо:2012.12.28, 17:59 Төрөл:Археологи, олдвор
Шинжлэх ухааны нээлтэнд эрдэмтэд, хайгуулчдын хөдөлмөр маш их үүргэтэй билээ. Археологийн хайгуулчид олон жилийн туршид судалгаа хийсний дүнд доорх хачирхалтай зүйлсийг олж илрүүлсэн байна. 2012 онд эдгээр хүмүүс маань нэлээд нээлт хийгээд амжсан бөгөөд эндээс шилдэг 10 нээлтийг хүлээн авцгаая.


1-р байр: Фараоны завь
Египет судлаач Ян Тристант Францын археологчдын

§ 3. НЕОЛИТИЙН ҮЕ

Олон мянган жил үргэлжилсэн чулуун зэвсгийн төгсгөлийн томоохон үе бол неолит юм. Ойролцоогоор 7.000 жилийн тэртээгээс төмөрлөг зэвсэгт шилжих хүртэлх үеийг хамарсан энэ үеийн хүний аж ахуйн гол шинж нь ан гөрөө хийх, ургамлын үр үндэс түүх зэрэг байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх нь хязгаарлагдаж мезолитын үед эхлэлийн төдий байсан үйлдвэрлэхүй аж ахуй ба өөрөөр хэлбэл газар тариалан, мал аж ахуй эрхлэх ажилд шилжсэн явдал юм. Неолитын үед чулуугаар зэвсэг хийх дадлага туршлага, арга ухаан өмнөх үеэс улам илүү хөгжиж ахуй амьдралын

§ 1. МЕЗОЛИТЫН ҮЕ

Хуучин чулуун зэвсгийн дараагийн үеийг дундад чулуун зэвсгийн үе буюу мезолит (12.000-7.000 жил) гэж нэрлэдэг ба палеолитоос неолит буюу шинэ чулуун зэвсгийн үед шилжих шилжилтийн үе болно. Мезолит гэдэг нь мезос-дунд, литос-чулуу гэсэн эртний грек үгнээс гаралтай. Палеолит, мезолит хоѐрын зааг ялгаа, чухам яг хэдий үед мезолитод шилжив гэдэг асуудал дээр олон орны судлаачид санал зөрөлдөөнтэй байдаг. Гэвч энэ бол зөвхөн тухайн бүс нутгийн онцлогоос л үндэслэн гарч байгаа асуудал юм. XIX зууны төгсгөл буюу 1887 онд Э.Пьет Францын Маз-д Азиль хэмээх агуйгаас өвөрмөц хэлбэрийн чулуун зэвсгийн дурсгалуудыг олж илрүүлснээс хойш мезолитын асуудал хүчтэй яригдах болжээ.

§ 4. Палеолитын Үеийн урлагийн дурсгал

 Палеолитын үеийн хүмүүсийн оюуны соѐл, ертөнцийг үзэх үзлийг тодорхойлон судлахад тэдний үлдээсэн урлагийн дурсгалууд эн тэргүүн чухал хэрэглэгдэхүүн болдог. Археологийн хайгуул судалгаагаар олддог палеолитийн үеийн урлагийн дурсгалын тоонд арслан зааны соѐогоор хийсэн эмэгтэй хүний дүрсүүд, чулуу, ясан дээр сараачин сийлсэн

§ 3. ДЭЭД ПАЛЕОЛИТ

 Палеолитын дараагийн үе болох дээд палеолит нь мөстлөгийн эцсийн шатанд холбогддог бөгөөд ойролцоогоор одоогоос 40 000-35 000 жилийн тэртээ эхэлж 12-10 мянган жилийн өмнөх үе хүртэл үргэлжилжээ. Энэ үеийн гол онцлог нь орчин үеийн хүний шинжийг хадгалсан хүн бүрэлдэн бий болсон явдал байв. Хүн амын тоо олширч, чулуун зээвсэг үйлдвэрлэх арга ажиллагаанд ололт дэвшилүүд гарч эхэлсэн байна. Цаг уур хүйтэн, хуурай, зарим үед эрс тэс байдалтай байсан боловч эцэстээ орчин үеийнхтэй төстэй болж иржээ

§2. ДУНД ПАЛЕОЛИТ

 Доод палеолитоос дунд палеолитод шилжих үед цаг агаар эрс хүйтэрч Ази Европ тивийн ихэнх нутаг мөсөөр хучигджээ. Мустьен үе нь рисс-вюрмийн мөстлөгө хоорондын төгсгөл, вюрмийн мөстлөгийн эхэн үеийн хугацаатай давхцдаг байна. Тухайн үеийн байгалийн нөхцөл байдал нь орчин үеийнхээс эрс ялгаатай байв

§1. ДООД ПАЛЕОЛИТ

§1. ДООД ПАЛЕОЛИТ
Доод палеолитын үед эртний хүмүүс тодорхой хэлбэр дүрстэй хөдөлмөрийн багаж зэвсгийг хийж сурснаас хайрган зэвсэг, гилбэр мэсийг голчлон үйлддэг байжээ. Хайрган зэвсгийн гол төлөөлөгч нь чоппер, чоппинг юм. Хайрган хугадас зэвсэг буюу чоппер, чоппингийг зөвхөн ирэн хэсгийг нь хагалж бэлтгээд бусад хэсгийг нь хагалалж засалгүй үлдээдэг байв. Чопперыг хийхдээ зөвхөн нэг талаас хагалж хурц ирмэг ир гарган хийдэг байсан бол чоппингыг хоѐр хажуугаас нь хагалж хийдэг байжээ. Доод палеолитын ашелийн үеийг

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕ

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕ 
Чулуун зэвсгийн үе нь хүн төрөлхтний түүхийн хамгийн эртний бөгөөд хамгийн удаан үргэлжилсэн үе юм. Энэ үеийн хүмүүс хөдөлмөрийн багаж зэвсгээ гол төлөв чулуугаар хийж байсан учраас ийнхүү чулуун зэвсгийн үе хэмээн нэрлэдэг. Чулуун зэвсгийн үе нь палеолит (хуучин), мезолит (дунд), неолит (шинэ) хэмээх гурван үед хуваагдана. Түүхэн хөгжлийн урт удаан хугацааны туршид эртний хүмүүс чулуун зэвсэг үйлдвэрлэх арга барил, хүрээлэн буй орчин, амьд байгальтай харьцах харьцаа, байгалийн хатуу ширүүнд дасан зохицох, шинэ газар нутгийг эзэмших зэрэгт томоохон өөрчлөлт дэвшилт гаргасаар иржээ. Чухамхүү энэ үед л хүний эрт үеийн өвөг бүрэлдэн бий болж, хөгжиж, орчин үеийн арьстнууд үүсэн, дэлхийн бөмбөрцөгийн өнцөг булан бүрийн байгал цаг уурын таатай нөхцөл бүхий газар нутгийг эзэмших үйл явц явагджээ. Чухам чулуун зэвсгийн үеийн хүмүүс галыг гарган авч, зөв хэрэглэн сурч, хувцас зохион бүтээн, оромж сууц барих дадал зуршлыг эзэмшин, нум сумыг зохион бүтээж, ан агнуурын олон төрлийн зэвсэг багажийг хийж ашигладаг болсон байна. Чулуун зэвсгийн үеийн төгсгөлд хүн төрөлхтөн
Уйгурын хаант улс

Уйгурын хаант улс байгуулагдсан нь.

Төв Азид ноёрхож байсан Түрэгийн хаант улс мөхсөний дараа түүний ор суурийг Уйгур улс эзэлж YIII-IX зууны үед Монгол нутагт төвлөрөн засаглажээ. Уйгур нь мөн Алтай хэлний бүлэгт багтах Түрэг угсаатан юм. Эртний хятадын түүхэнд Уйгурын уг удмыг МЭӨ III зууны үеэс эхлэн Динлин гэж тэмдэглэж байсан ба МЭ IY зууны үеэс Дили, Тэлэ гэж нэрлэх болсон байна. Уйгурын өвөг дээдэс нь өндөр дугуйтай тэрэг хэрэглэн нүүдэллэх тул Гаогюй (өндөр тэрэгтэн) гэж ч нэрлэж байжээ. МЭ-ий Y зууны үед дээрх аймгууд Хуй хэ, Ойхор, Уйгур гэдэг
Төвдүүдийн тухай
Гималайн уулсын ард далайн түвшнөөс дээш дунджаар 4900 м-ийн өндөрт түвдийн тэгш өндөрлөг орших бөгөөд энэ нутаг нь өөрсдийгөө “Бод” хэмээх түвд-бирм хэлний овгийн түвд хэлээр ярилцах ба энэтхэгийн бярман бичгээс эхтэй өөрийн бичиг үсэгтэй Түвдүүдийн болон Монпас, Лобасуудын нутаг билээ. Одоо умард Пакистанаас Юннан Сичуан, Хөх нуураас Бутан хүртэл газар нутагт 6 сая орчим хүмүүс түвдээр ярилцан байнам.
Ярлун голын хөндийн түвдийн түүх нь домог яриагаар МЭӨ 1-р зуунаас эхлэх авч МЭ-ний

Sunday, October 27, 2013

Дэлхийн хамгийн тайлагдашгүй нууц “Алтайн гүнж”

Дэлхийн хамгийн тайлагдашгүй нууц “Алтайн гүнж”

2013 оны 6-р сарын 10. 11:26
Дэлхийн хамгийн тайлагдашгүй нууц “Алтайн гүнж” болохыг ОХУ-ын эрдэмтэд дуу нэгтэй батлав. “Алтайн гүнж” гэдгээр дэлхий нийтэд танил болсон залуухан бүсгүйн занданшуулсан шарилыг 1993 онд ОХУ-ын Сибирийн Холбооны тойрогт хамаарах Алтайн Бүгд найрамдах улсын Укок хэмээх тэгш өндөрлөг газраас археологичид олсон юм. Укок нь Монголын хилийн ойролцоох

Friday, October 25, 2013

ЗЭС ЧУЛУУ БА ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ҮЕИЙН ТҮҮХ, СОЁЛ.

1. ЭНЕОЛИТИЙН ҮЕ
Хүмүүс эртнээс өөрсдийн хэрэглэж байсан багаж зэвсгийг улам сайжруулан хөгжүүлсээр ирсэн бөгөөд неолитийн сүүл үеэс зэсээр багаж зэвсэг хийх болжээ. Зэс зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн энэхүү зурвас үеийг хүн төрлөхтний түүхэнд энеолитийн буюу зэс чулууны үе хэмээн нэрлэдэг. Энеолит гэдэг нь энус (aeneus)- зэс, литос-чулуу гэсэн эртний грек үгнээс гаралтай. Энэ үед Ази Европын тал хээрийн бүс нутагт мал аж ахуй, газар тариалан дээр суурилсан үйлдвэрлэх аж ахуйн хүрээ улам өргөжиж, хөгжилтөд нь чанарын ахиц дэвшил гарчээ. Мал аж ахуй голлох аж ахуй болж Ази Европын өргөн уудам тал хээрийн бүс нутгийг бүрэн төгс эзэмших

Хүрэл зэвсгийн үе


Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл I мянганаас эхэлсэн байна.I үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ.Хүрэл эдлэлд зэс 90%,цагаан тугалга 10% ордог байна.Хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байжээ.Дөрвөлжин булшнаас болон түүврээр хүрэл сүх,хүрлээр хийсэн ооль,хутга,зэвүүд,дуулга.тогой,амгай,зуузай,шөвөг,хуруувч,амьтны дүрстэй тээг

Монгол улс дахь ойрад монголчуудын түүх угсаатны зүйн судалгааны тойм



Монголын түүх угсаатны судлалын салшгүй нэг бүрдэл хэсэг нь ойрад монголчуудын түүх угсаатны зүйн судалгаа юм.Монголын түүхчид, угсаатны зүйчид монгол туургатан нүүдэлчдийн нэг бүрэлдхүүн хэсэг болсон ойрад монголчуудын түүх-угсаа соёлын асуудлыг 1930-иад оноос эхлэн судлан шинжлэх болжээ.Уг асуудалд монголын анхны түүхчдээс Ж.Цэвээн, Б.Буянчуулган нар анхаарлаа хандуулж байв.

Монголын чулуун зэвсгийн үе


Аливаа ард түмний зайлшгүй бахархаж хүндэтгэх зүйл бол яах аргагүй тухайн ард түмний өвөг түүх буюу эртний түүх байдаг билээ. Тэр үед бичиг үсэг үүсэж бий болоогүй байжээ. Учир иймд судлаачид өвөг түүхийг эртний хүмүүсийн ул мөр эд өлгийн зүйлсийг баримтлан судалдаг. Шинжлэх ухааны энэ салбарыг археологи буюу эртний судлал хэмээн нэрийддэг.

Энд дурьдагдан буй эд өлгийн зүйл хэмээх ойлголтод эрт үед амьдарч асан хүмүүсийн хэрэглэж байсан эдлэл, хэрэглэл болон ямар нэгэн байдлаар хүний оюун ухаан, хөдөлмөрөөр бүтсэн тэр зүйлийг хамруулан үздэг.

Манай орны археологийн дурсгалыг XIX зууны сүүлчээс гадаадын жуулчин, судлаачид судалж эхэлсэн бөгөөд 1950-иад оноос монголын анхны мэргэжлийн археологичид бэлтгэгдэн судалгаа хийдэг болжээ. Монголын археологийн дурсгал нь чулуун зэвсгийн үеэс ХIII-XIV зууныг хүртэлх үеийг хамардаг.


Археолгийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, судлах зүйл, үндсэн ойлголт
Хүн төрөлхтний соёл иргэншлийн хамгийн бүдүүлэг үе болох чулуун багаж зэвсэг бүхий түүхэн цаг үеийг чулуун зэвсгийн үе гэдэг. МЭӨ lV-зуунд грект археологи судлал нь бий болсон. Археологи нь утга зүйн хувьд arhais-эртний, Logos-судлал гэсэн үг юм. Монголын эртний судлалын шинжлэх ухаан нь хүн анх бий болсноос хойших үеийн холбогдолтой булш оршуулга, хөдөлмөрийн багаж зэвсэг, хот суурин, хэрэм, гэрэлт хөшөө, хадны зураг, газар тариалан хийгээд аж ахуйн байгууламж, зэр зэвсэг, хүн дүрст чулуун хөшөө, бугын дүрст чулуун хөшөө гэх мэтийн зүйлийг судалдаг ухаан юм.Өөрөөр хэлбэл Археолгийн шинжлэх ухаан нь хүний үүсэл хөгжил, түүнтэй холбогдсон асуудлуудад хариу өгдөг мэдлэгийн салбарийг хэлнэ.
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрийг судлан шинжлэх ажил 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэс эхлэлтэй. 1882 онд Английн хатан хаан 1-р Илазабит монгол руу Сукшин гэдэг хүнийг явуулж 6-р сард дундговь аймгийн ярх гэдэг газарт судалгаа шинжилгээ хийж холбогдох зүйл олдсон. 1905-1912онд Эндрюс, Нельсон нарын хүмүүс Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дахь Арц богд гэдэг газараас эртний хүний хэрэглэж байсан чулуун зэвсгүүдийг олж илрүүлсэн нь холбогдох он цагийнхаа хувьд 40-20мянган жилийн тэртээд хамаарагдаж байсан. Үүнээс хойш манай орны олон эрдэмтэд судлах болсон.
Лөкц № 3-7 Монголын чулуун зэвсгийн үе
Монголын чулуун зэвсгийн үеийг дотор нь гурван үндсэн хэсэгт хуваан авч үздэг Үүнд:

Thursday, October 24, 2013

манзушир

Манзуширийн хийдийг өндөр гэгээн  Занабазарын багш Анхны Донхор Манзушир хутагт хамба номун хан Агваанлувсанжамбалжанзан 1733 онд 13 тангадын хамт нутаг шинжиж яваад газраас нэг цагаан чулуун цагаан өвгөний дүр, 7 ширхэг хаш чулуун Найдан бурхны дүр олсоноор билиг тохиов хэмээн Богд уулын гал 5 оргилын дунд Ачит дүйнхор булгын дэргэд Тулгат өвгөний буйран дээр шавийг тавьсан түүхтэй.