Wednesday, October 30, 2013

Археологи

Археологийн шилдэг олдворууд

Огноо:2012.12.28, 17:59 Төрөл:Археологи, олдвор
Шинжлэх ухааны нээлтэнд эрдэмтэд, хайгуулчдын хөдөлмөр маш их үүргэтэй билээ. Археологийн хайгуулчид олон жилийн туршид судалгаа хийсний дүнд доорх хачирхалтай зүйлсийг олж илрүүлсэн байна. 2012 онд эдгээр хүмүүс маань нэлээд нээлт хийгээд амжсан бөгөөд эндээс шилдэг 10 нээлтийг хүлээн авцгаая.


1-р байр: Фараоны завь
Египет судлаач Ян Тристант Францын археологчдын судалгааны багийн илгээсэн хариултыг судалж байжээ. Энэхүү багийн удирдагч нь профессор Пьера Монте байсан бөгөөд 1914 онд Абу Равашын ойролцоо фараоны бунхан олсон гэнэ. Гэтэл тэр нэгэн хачирхалтай зүйлийг харжээ. Учир нь бунхны доод тал нь модон байсан аж. Энэ үнэхээр сонин байсан бөгөөд өмнө нь хэзээ ч Египетийн авс модон байгаагүй байна. Тэрээр модон авсан дотор бас нэгэн өвөрмөц зүйл байгаа болов уу хэмээн таамаглаж байжээ. Түүний таамаглал зөв байсан бөгөөд модон бунхны доор МЭӨ 2950-оны үед ашиглаж байсан фараоны завь олдсон байна. Завьны хамтаар талх, шар айраг гэх мэт зүйлийг агуулсан сав суулга байсан бөгөөд үүнээс харахад энэ нь энгийн нэгэн завь бус харин фараон завь болох нь нотлогджээ.



2-р байр: Кирьятагийн баялаг
Жинхэнэ алт эрдэнэс, баялаг болон зоос Кирьяатагийн энгийн нэгэн байрны гаднаас олдсон байна. Эдгээр зоосууд Бар-Кохбын үе буюу МЭ 132-135 оны үед хамаарагдах бөгөөд Израиль улсаас олж илрүүлжээ.



3-р байр: Клад-Халланы муми
Бүр 2001 онд археологчид Шотландын хот болох Клад-Халланаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүний мумийг олсон байжээ. Гэсэн хэдий ч энэхүү олдвор нь МЭӨ 1300 оны үед нас барсан Египет хүмүүсийн муми болохыг энэ онд судалгааны дүнд баталсан байна. Археологчид араг яснууд муми болохыг шууд ойлгоогүй байна. Учир нь тэдний биеийг бүтэн жилийн туршид зориулалтын хүхэрлэг шаварт байлгасан бөгөөд үүний дараа тусгай саванд хийж харин мөн хэсэг хугацааны дараа оршуулсан болох нь батлагджээ. Энэхүү ёслолын гол санаа нь одоог хүртэл тайлагдаагүй байгаа аж. Ингээд цаашдын судалгааны дүнд эрэгтэйн араг яс 3 өөр хүний яснаас бүрдсэн болохыг тогтоожээ. Харин эрдэмтэд одоо эмэгтэйн араг ясыг судлах ажиллагаанд орсон бөгөөд эмэгтэйн муми мөн л хэд хэдэн хүний араг яснаас бүтсэн бололтой хэмээн таамаглаж байгаа аж. Учир нь мумигийн толгойны гавал бусад яснуудаа бодвол 200 жилээр хөгшин байна гэнэ.



4-р байр: Хятадын анхны ваар
Саяхныг хүртэл вааран савыг шинэ чулуун зэвсгийн үеэр үүссэн хэмээн үзэж ирсэн билээ. Тэгвэл Хятадын Цзянсид байрлах агуй дотроос олдсон ваар энэхүү тооллыг хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн нотолгоог гаргаад байгаа аж. Хятадын археологчдын судалагаагаар энэхүү савыг 19 мянган жилийн өмнө хийсэн гэж тогтоожээ.



5-р байр: Эртний хадны бичээс
Археологчид энэхүү хадан дээр 37 мянган жилийн өмнө эмэгтэй хүний бэлэг эрхтэнг зурсан байна хэмээн үзэж байгаа аж. Харин энэ агуй дотор орчин үеийн хүний анхны төрлүүд амьдарч байсан гэнэ.



6-р байр: Ромын углааш
Германы археологчид Трирагаас холгүй орших Хермескайль хотын ойролцоо Ромын цэргийн хүрээлэнгийн үлдэгдлийг олжээ. Хамгийн хачирхалтай нь эрдэмтэд нийт 75 углааш олсон байна. Энэ үеийн цэргүүд гутал бараг өмсдөггүй байсан бололтой.





7-р байр: “Уитзилопочтли”-ийн оршуулгын газар
Templo Mayor нь ацтекийн нийслэл болох Теночтитланы хамгийн гол сүмүүдийн нэг байсан юм. Ацтек нь одоогийн Мехико аж. Науатль хэлээр сүмийг Уеутеокали гэдэг байсан бөгөөд дайны бурхан болох Уитзилопочтли болон Тлалоку нарт зориулан барьсан гэж үзэж байжээ. Тэгвэл аймшигт цусан ёслолын журамд өртсөн хүмүүсийн оршуулгын газрыг энэ онд олсон юм. Энэхүү газар ойролцоогоор 1000 ширхэг гар болон хөлийн яс, 45 гавал болон 250 эрүүний яс олдсон гэнэ.



8-р байр: Эртний хор
Францын археологчид Өмнөд Африкийн газар нутаг дээр эртний неандертальчуудын олдворыг судлах явцдаа энэхүү модыг олсон байна. Харин модны үзүүрт хор түрхсэн байсан бөгөөд энэ хорыг 40 мянган жилийн өмнө хийсэн болов уу хэмээн үзэж байгаа аж.



9-р байр: Неандертальчуудын эмийн сан
Каталоны их сургуулийн археологич Карен Харди неандертальчуудын талаарх ойлголтыг бүр мөсөн шинэчлэхээр шийджээ. 50 мянган жилийн өмнө Испанийн газар нутагт оршин сууж байсан хүмүүсийг судалсны дүнд нэгэн олдворын шүдний завсар хоолны үлдэгдэл байхыг анзаарчээ. Үүнийг судалсны үр дүнд эрдэмтэд энэхүү хүн нас барахынхаа өмнө балжингарав болон олон навчит ургамал идсэн болохыг нь тогтоожээ. Үүнээс үзэхэд неандертальчуудын хувьд хатаасан эмийн ургамалууд эмийн сангийн үүрэг гүйцэтгэдэг байсан байна. Харин тэдний сармагчин мэт сэтгэн бодох чадваргүй байсан хэмээн ойлгодог хүн төрөлхтний хувьд шинэхэн нээлт болж байна.



10-р байр: Нар бурхны баг
Гватемалд байх Эль-Соц хотод археологчид майячуудын талаар судалгаа хийж байх явцдаа маш олон тооны “Нар” бурхны багийг олсон бөгөөд энэхүү багууд нь янз бүрийн хэлбэр дүрстэй, янз бүрийн санааг илэрхийлж байсан байна.



No comments: