Thursday, November 28, 2013

ЗҮҮНГАРЫН АРМИЙГ КАЗАХЫН “МЯНГАН ЗОРИГТ ХҮВҮҮН” МӨХӨӨСӨН ТҮҮХ ҮНЭН ҮҮ? /кино шүүмж/

Эх сурвалж: http://www.uvsnutag.mn/index.php?view=content&type=content&id=860

Гадаадын кино шүүмжлэгчид уг киног “Казахстаны кино урлагийн түвшинг дэлхийд таниулсан бүтээл болсон” хэмээн үнэлсэн, нээлтээ хийсэн эхний хоёр долоо хоногт 2 сая ам.долларын ашиг олсон тухай Казахстаны хэвлэл мэдээллээр мэдээлж байна. Нээлт болохоос өмнө 4 дүгээр сарын 26-нд Алматы хотноо гадаадын томоохон мэдээллийн агентлагын сурвалжлагчдад киног үзүүлсний дараа тэд “Казах киноны байлдан дагуулалт” (BBC World News), “Казахстаны кино урлагийг дэлхийд зарласан бүтээл” (London Evening Standard), “Романтик казах туульс” (Reuters), “Дэлхийн кино ертөнцөд “Казахфильм” байр сууриа эзлэв бололтой” (Variety), “Гайхалтай тулааны үзэгдэл” (The Independent) гэх зэргээр магтан бичжээ. Мөн киног 5 дугаар сарын 17-нд болсон 65 дахь удаагийн Канын кино наадамд албан ёсоор оролцуулж, дэлхийн томоохон 30 гаруй кинопрокатын компаниас худалдан авах захиалга авчээ.

Кидан үндэстэн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Кидан үндэстэн нь Лууха голын баруун талаар, Шар мөрний умард саваар нутаглаж байсан бөгөөд сяньби нарын тасархай гэгддэг монгол лугаа нэгэн удамтай үндэстэн гэгддэг бөгөөд тэдний ихэнх нь Дорнод Ху нарын удам байжээ. Өнөөгийн Монгол нутагт төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Алтайгаас зүүн тийш Хэрлэн голын хойт бие хүртэл нутгаа тэлж соёл, түүхийн олон зүйл дурсгал Монгол нутагт үлдээжээ.

Түүх[засварлах]

Киданууд 388 оноос МуюнТоба Вэй улсын цэрэгт цохигдон зүүнш нүүж, Кумоси ба Кидан гэж хуваагдав. 8-р зуунысүүлчээс Кидан аймгийн дотор Елюй буюу Илү хэмээх овог цолгорон гарч, төр ёсыг байгуулжээ. Елюй овогтны 8-р үе болох Амбагай (Амбагян, Амаки, Абаки, Абожи) 907-918 оны хооронд Кидан угсаатныг нэгтгэн их төрийг байгуулжээ.
Елюй Амбагай улсдаа засаг захиргааны өвөрмөц хуваарийг тогтоосон нь Өмнөд ба Умард Орд юм. Энэ нь түүний эзэмшил нутгийн онцлогоос хамаарсан ажээ.

Wednesday, November 27, 2013

Тvмэдийн Алтан Хан (1507-83)


Оршил

Батмєнх Даян Хаан улсаа зургаан тvмэн болгов.
Зvvн жигvvрийн 3 тvмнийг Хаан удирдана. Yvнд 1. Цахар, 2. Урианхан, 3. Халх тvмнvvд орно. Даян хааны хєвгvvд болох Гэрболд, Очирболд, Арболд, Ачболд, Гэрсэнз нарын ємч болно. Цахар нь Чингис, Хасар нарын удамын овог аймгуудаас бvрдэх бєгєєд их хааны хувийн улс гэж тооцогддог байв.
Баруун жигvvрийн 3 тvмнийг Жонон удирдана. (Даян хааны 3 дахь хvv Барсболд). Yvнд 1. Ордос, 2. Тvмэд (Арсболдын эзэмшил), 3. Асуд + Харчин + Еншєєбvv. (Чинтайжийн эзэмшил)

1543 онд Батмєнх Даян Хаан нас баржээ. Хаан ширээг тvvний ач Боди-Алаг (1504-1547) євлєн авсан боловч жинхэнэ утгаараа хаанчилж чадаагvй юм. Баруун тvмнvvд хvчирхэгжиж, хаандаа захирагдахаасаа илvv єрсєлдєх болжээ. Yvний тод жишээ бол Даян хааны 3 дахь хvv Барсболд жононгийн (2 дахь) хvv Тvмэдийн Алтан хан билээ.

Тvvхэн шигтгээ цуврал

Эх сурвалж: http://nominarhiv.blogspot.com/2010/03/vv_08.html

Шигтгээ: Лигдэн хааны хувьд Монголчуудаа нэгтгэх гэж оролдож байсан нь төдийлөн амжилт олоогүй юм. Цахар бол 3 голын Монголчуудын удам. Батмөнх даян хаан ч үнэндээ Цахарын хаан байсан. (бүх Монголын гэхэд хэцүү, хэсэг хугацаанд нэгтгэж чадсан боловч тун удалгүй задарсан байдаг)

Лигдэний өмнөх үе буюу Түмэдийн хүчирхэгжилт, Цахарын доройтол
Түмэдийн Алтан хан (1507-83) нь 1542 онд Түмэд улсаа (баруун түмний нэг аймаг байсан) байгуулсан. Уг нь Зүүн 3 түмнийг цахарын хаад захирч, баруун 3 түмнийг ордосын жонон удирдах учиртай байв. Гэтэл Түмэдүүд эхэлж ордосын мэдлээс гарч улмаар эрхэндээ оруулсан байна.

ХҮРЭЛ БА ТӨМӨР ЗЭВСГИЙН ТҮРҮҮ ҮЕИЙН АЖ АХУЙ, НИЙГЭМ СОЁЛЫН АСУУДАЛ

Эх сурвалж: Монголын археологи Цэвээндорж, Цэрэндавга

МЭӨ II-I мянган жилд Ази, Европын хээр талын бүс нутагт амьдарч байсан овог аймгууд тал хээр, ой-хөвч, говь цөлд шинэ шинэ нутгийг эзэмших болсон нь юуны өмнө тэдний аж ахуйд шинэ хэлбэрийн мал аж ахуй буй болсонтой холбоотой. Бүр МЭӨ II мянган жилийн хоѐрдугаар хагас, I мянган жилийн эхэн гэхэд Монгол оронд нүүдлийн мал аж ахуй ноѐлох болсон юм. Эртний аймгууд үйлдвэрлэлээ түргэн хугацаанд боловсронгуй болгож чадахгүй байсан бөгөөд эдийн засгийн энэхүү хүнд байдлаас гарах арга зам бол эзэмшиж буй нутгаа өргөсгөн тэлэхээс өөр аргагүй болжээ. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хээр талын хатуу хөрстэй, хур тунадас бага унадаг Монголын ихэнх нутагт үйлдвэрлэхүй хүчний хөгжил дорой, хөдөлмөрийн багаж зэвсэг боловсронгуй бус байсан тэр үеийн нөхцөлд газар тариаланг далайцтай хөгжүүлэх боломжгүй байсан бөгөөд эдийн засгийн хөгжлөөс хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах ганц боломж нь нүүдлийн мал аж ахуйг эрхлэх зайлшгүй нөхцөлийг төрүүлжээ. Арвин их бэлчээр нутагтай Монгол нутагт нүүдлийн мал аж ахуй хөгжих нэн боломжтой юм. Монгол нутагт амьдарч байсан овог аймгууд нүүдлийн мал аж ахуйг эрхлэх болсон нь хээр талын аймгуудын амьдралд болон хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэхүй хүчний хөгжилд гарсан эдийн засгийн томхон дэвшил юм. Нүүдлийн мал аж ахуй бүрэлдэн тогтсоноор мал, мах, сүү, арьс шир, ноос үс зэрэг нэмүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх өргөн боломжийг нээж, хүний хөдөлмөр илүү их үр бүтээлтэй болжээ. Нэмүү бүтээгдэхүүнийг хуримтлуулах, түүнийг эзэмших болов. Мал ба малын бүтээгдэхүүн арилжааны өртгийг түргэн олж малчид,

Буддын шашин


Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас




Холбогдох зураг
Буддын шашин (Бурханы шашин, Буддизм) нь НТӨ 5-р зуунд Сиддарта Гаутамагийн үндэслэсэн шашингүн ухаан юм.
Түүх
[засварлах]Буддын шашин нь Ази тив, түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаждэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ.
Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутама нь түүхт бие хүн байсан бөгөөдэртний Энэтхэг орны умар зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн

Мянганд дуурссан түүхийг сөхөхүй...




 Эх сурвалж: Үндэсний газарзүйн нийгэмлэг
Нийтлэлийг: Н.Оргилболд
Гэрэл зургийг: МЭЙНАРД ОУЭН УИЛЛЬЯМС
2013 оны 6 сар


National Geographic сэтгүүлийн 1932 оны 11 сарын дугаарт газарзүй хийгээд хүн судлалын нээлтээр баялаг Ситроен Хаардтын Транс-Азийн экспедицийн тухай нийтлэл гарч байжээ. Энэ бол Азийг машинаар туулсан анхны аялал байлаа.

Tuesday, November 26, 2013

Онгон зэрлэг нутгийнхан

Эх сурвалж: National geograph mongolia

http://www.nationalgeographic.mn


 
2013 оны 11 сар
     Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж чармайж байсан тэр жилүүдэд гадныханд бид хэрхэн харагдаж, ямар сэтгэгдэл төрүүлж байсан талаар сонирхолтой нийтлэл National Geographic сэтгүүлийн 1921 оны V сарын дугаарт нийтлэгдэж байсан бол харин National Geographic Монгол сэтгүүлийн 2012 оны XII сарын дугаарт нийтлэгдсэн билээ. Ингээд энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэж байна.

Monday, November 25, 2013

Монголын түүх
         Эртний түүх
Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 850000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг.[1]
Хүннү

Гол өгүүлэл: Хүннү 
МЭӨ IV зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байжээ. Хамгийн хүчирхэг үедээ баруун зүгт Балхаш нуур, зүүн зүгт Хянганы нуруу, хойд зүгт Байгаль нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг эзлэж байжээ. Хүннү гүрнийг анх Түмэн шаньюй үндэслэсэн гэж үздэг.Түүний хүү Модун шаньюй нь МЭӨ 209 онд эцгийгээ хөнөөж Хүннүгийн 24 аймгуудыг нэгтгэж Хүннү улсыг хүчирхэгжих эхлэлийг тавьжээ. Дараад нь зүүн Монголд байсан гол өрсөлдөгч аймаг болох Дунху нарыг эзэлжээ. Улмаар Цинь улсын баруун аймгуудыг эзлэн өөртөө нэгтгэжээ. Гэвч Хятадын жанжин Мэн Тянь энэ эзлүүлсэн газрыг эргүүлэн авчээ.

Sunday, November 24, 2013

Түрэг улс


Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас


Түрэгийн хаант улс нь (552-745) 552 онд түрэг аймгууд Нирун улсыг бут цохисны дараа Монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч Буманы тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан. Түрэг аймгийн зонхилогч Буман Нирун улсын харьяанд байсан олон овог аймгийг нэгтгэж, биеэ "Эл" хаан хэмээн өргөмжилжээ. Tүрэг аймгууд нь эрт цагт Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ. VI зууны сүүлчээр Түрэгийн

Monday, November 18, 2013

ТӨМӨР ЗЭВСГИЙН ҮЕ

ТӨМӨР ЗЭВСГИЙН ТҮРҮҮ ҮЕИЙН ТҮҮВЭР ОЛДВОР 
Төмөр зэвсгийн түрүү үед холбогдох эд өлгийн зүйлс булшнаас олдохоос гадна түүвэр маягаар манай орны нутгаас олддог байна. Төмөр зэвсгийн эхэн үеийн түүвэр олдвор нь хэрэглэгээнийхээ зориулалтаараа болон хэлбэр төрлөөрөө олон янз байдаг учир эрдэмтэд тэднийг ангилан судалдаг юм. Төмөр зэвсгийн эхэн үед холбогдох хүрэл хутга нь төмөр зэвсгийн хүрэл зэвсгийн үеийн хутгуудыг бодвол хэмжээгээрээ харьцангуй жижиг ба мөр нь үндсэндээ шулуундуу байдгаараа ялгаатай. Эдгээр хутгыг судлаачид тольт, сэнж, ишинд нь гаргасан нүхний хэлбэрээр олон төрөл болгон ялгаж үздэг боловч бидний үзэж буйгаар төмөр зэвсгийн эхэн үед холбогдох хүрэл хутгыг: 1. Ишнийхээ үзүүрт нэвт нүхтэй 2.Цагирган тольттой 3. Ишнийхээ үзүүрт хажуугаас нь гаргасан товхтой

ТӨМӨР ЗЭВСГИЙН ТҮРҮҮ ҮЕ ЧАНДМАНИЙ СОЁЛ

 Хүн төрөлхтөний дамжин туулж ирсэн чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеийг бодоход төмөр зэвсгийн үе богино юм. Үнэн хэрэгтээ төмөр одоо хүртэл үйлдвэрлэлийн чухал үндсэн түүхий эд хэвээрээ байгаа бөгөөд түүний төрөл бүрийн хайлшаар хүн төрөлхтөн ихэнх хөдөлмөрийн багаж зэвсгээ үйлдвэрлэсэн хэвээр тул төмөр зэвсгийн үе одоо хүртэл үргэлжилсээр байна гэж үзэж болно. Гэвч энеолит болон хүрэл зэвсгийн үед эртний боолын нийгмийн соѐл иргэншил үүссэн (Месопотами, Египет, Грек, Энэтхэг зэрэг) орнуудаас бусад нутагт амьдарч байсан хүй нэгдлийн үеийн овог аймгуудын түүхийг ангилан судлахад төмөр зэвсгийн түрүү үе гэдэг нэр томъѐо хэрэглэдэг. Төмөр зэвсгийн үйлдвэрлэл дэлхийн орон бүрт харилцан адилгүй өөр өөр хугацаанд тархсан байна. Монгол нутагт оршин сууж байсан овог аймгууд МЭӨ YII-III зууны үед төмөр зэвсгийн түрүү үеийг дамжин туулсан юм.

ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ҮЕИЙН ХАДНЫ ЗУРАГ

 Монгол орны нутаг дэвсгэр дээр оршин амьдарч байсан хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн өөр нэгэн хосгүй дурсгал бол хадны зураг юм. Энэ үед холбогдох хадны зургийг улаан зосон, сийлмэл хэмээн ангилан авч үздэг. Улаан зосон зураг бол Монголын хүрэл зэвсгийн үеийн түүх соѐлын нэгэн өвөрмөц дурсгал юм. Улаан зосон зургийг өөр өөр үед зурсан бөгөөд дүрс, утга агуулгаараа хорондоо өвөрмөц ялгаатай байдаг тул судлаачид хэдэн төрөл болгон ангилан судалж иржээ. Монгол орны хүрэл зэвсгийн үед холбогдох улаан зосон зургийн гол төлөөлөгч нь “Сэлэнгэ”-ийн төрлийн зосон зураг юм

БУГАН ХӨШӨӨ

Буган хөшөө бол Монгол болон Төв Азийн нутаг дэвсгэр дээр хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан овог аймгийн түүх соѐлын гайхамшигтай дурсгалын нэг билээ. Гонзгой урт чулууг засч, гурав зааглан, оройн хэсэгт нар сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон төв хэсэгт сүрэг бугыг загварчилсан байдалтайгаар ихэд сүрлэг сийлж, бас доогуур нь бүс татан зэр зэвсгийг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг буган хөшөө хэмээн нэрлэдэг. Хөшөөнөө дайчин эрийн зэвсэг болох чинжал хутга, билүү, байлдааны алх, нум, хоромсого, жад, бамбай, толь дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу ирвэс, янгир, зээр зэрэг амьтад хааяа

ХИРГИСҮҮР

Хиргисүүр нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн өвөрмөц дурсгал юм. Манай орны нутаг дэвсгэрт хиргисүүр маш өргөн хэмжээгээр тархсан байдаг бөгөөд харин бусад булшуудыг бодвол харьцангуй бага малтан судлагдсан ажээ. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай юм. Нэгдүгээрт, хиргисүүрийг цогцлон бүтээхдээ маш их хүч хөдөлмөр зарж, асар олон чулууг овоолон, том дугуй чулуун дараас үүсгэн байгуулсан байдаг учир малтан судлахад их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагддаг. Хоѐрдугаарт хиргисүүрийн ихэнх нь тахилга тайлгын зориулалттай учир шинжилгээний хэрэглэгдэхүүн болохуйц эд өлгийн зүйлс маш ховор гардаг. Эдгээр учир шалтгааны улмаас хиргисүүрийг тэр бүр нарийвчлан судлалгүй явсаар ирсэн байна. Хиргисүүрийг үйлдэгчид нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нүүдэлчид байсан гэдэг нь түүний дөрвөлжин булш, буган хөшөөтэй нэг дор нэгэн цогцолбор болон оршин байдгаас илэрхий.

§ 3. ДӨРВӨЛЖИН БУЛШ

Дөрвөлжин булш нь Монголын хүрэл зэвсгийн үеийн археологийн томоохон дурсгалын нэг юм. Дөрвөлжин булш жижиг толгодын орой шил, даваа хөтөл дээр ганц нэг, хоѐр гурваараа тохиолдохоос гадна тэднийг гол төлөв уулын энгэр, бэл, аманд мөн тэгш талын дунд нэг дор арваас хэдэн арав хүртэл тоотой хэсэг бүлгээр нь барьж байгуулсан байдаг. Дөрвөлжин булш дорнод Монголын талаас Алтайн уулс, Байгал нуураас Говь хүртэл өргөн тархсан археологийн томоохон дурсгал юм. Энэхүү булшийг үлдээгсэдийг бүхэл бүтэн нэгдмэл соѐлд хамруулан авч үзсэн нь ч байдаг.

§ 2. ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ҮЕ


 МЭӨ II мянган жилийн тэртээгээс Евразийн хээр тал нутагт хүрлээр хийсэн эдлэл өргөн тархаж эхэлжээ. Ойролцоогор МЭӨ II мянган жилийн тэртээ зэсийг цагаан тугалга, хар тугалгатай хольж хайлуулан хүрэл гэдэг шинэ холимог төмөрлөгийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хүрэл зэвсгийн үе эхэлсэн. Хүрэл зэвсэгт шилжсэн үе нь эдийн соѐлд гарсан хувьсгал байгаад зогсоогүй аж ахуй, нийгмийн харилцаанд ч үндсэн өөрчлөлт гаргасан юм. Шинэ металл болох хүрэл нь зэсээс хэд хэдэн давуу талтай байлаа. Юуны түрүүнд зэсийг бодвол хүрэл нь бага хэмийн халуунд хайлдаг. Зэс 1084 хэмд

Tuesday, November 12, 2013

Монголчууд заант цэрэгтэй тулгарсан нь буюу Бирмыг эзэлсэн нь




Өрнө зүг явуулсан монгол цэргийн довтолгоон 1258 онд Багдадыг эзлээд, улмаар Египет дэх Мамлюкийн улс руу дайран орох гэсэн нь амжилтгүй болсноор тогсчээ. Цаашдаа монголчууд өргөн довтолгооноо зөвхөн дорнод азид явуулсан юм. Зүүн өмнөд Азийн орнуудыг эзлэн авах оролдлого Юань улс үндсэндээ бүрмөсөн тогтсоны дараа хийгдэж эхэлжээ. Юань гүрний цэргийн зохион байгуулалт нь монголчуудын эртнээс уламжилж ирсэн аравтын систем дээр үндэслэсэн байна. Гэхдээ цэргийн түмт, мянгат, зуутын ноёдыг тэдний хөвгүүд болон ач нар үе улиран залгамжлах хуультай байсан нь удам угсаа харгалзахгүйгээр тэднийг эрдэм ухаан, авьяас чадвараар нь шалгаруулан томилж байсан Их Монгол улсын үеийн зарчмыг алдагдуулсан хандлагатай байв. Хубилай хаан суудлаа баттай эзэлсний дараа Азийн улс орнуудыг эрхшээлдээ оруулах бодлого, үйл ажиллагааг идэвхитэй явуулав. Олон удаагийн уйгагүй тулалдаан, дайралтанд Вьетнам сөхөрч Юань гүрний хараат болохоо зөвшөөрчээ. Түүнийг болон эргэн тойрны Юань улсад дагаар орсон хэд хэдэн жижиг вант улсыг Юнань дахь монгол захиргаа удирдан шийтгэх болов.

Монголчууд уулын өвгөдийн дарсан нь


Хүн төрөлхтний түүхэнд амиа золиослон дайснаа устгадаг тухай түүх, домог нэлээд бий. Гэхдээ олон хүнийг хамарч, давтамж ихтэй нэг үгээр хэлбэл өнөөгийн Палестин, Ирак, Афганистанд болж байгаатай төстэй явагдсаны анхных нь манай тооллын III зууны үед хамаарах жүүдийн зийлотууд юм. Харин лалын ассассин болон японы камиказе нар төвлөрсөн зохион байгуулалтанд орсноор юунаас ч үл эмээх итгэл үнэмшилтэй амиа золиослогч болж, дайсандаа дээд зэргийн айдсыг төрүүлж, хорлол учруулах болжээ. Дэлхийн II дайны үед америкчууд камиказег "Бид амьд үлдэхийн төлөө тулалддаг байхад тэд үхэхийн төлөө улайрах юм" хэмээн гайхширч байжээ. Гэвч жүүдийн зийлоот, японы камиказе нарын аль аль нь лалын ассассинууд шиг өрнө дорнын олон хаад, ноёдыг амжилттайгаар айлган сүрдүүлж 300 шахам жил исмайлитын шашин, "Уулын өвгөд"-ийн эрх сүрийг тогтоож чадаагүй юм.

Sunday, November 3, 2013

Монголын түүх


Б.Ринчен Нууцыг задруулсан захиа
Монгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар vзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх vг элчийн аманд бий/ гэсэн vг цєєн утга битvvлэг байдагт нь их гайхдаг билээ.
Тэр дээр цагт захидалд гагцхvv тийм хvнээр явууллаа гэж уг мэдэгдэх зvйлээ элчид итгэмжилдэг нэг учир байсан байх гэж миний багш академч Владимарцов хэлдэг байлаа.
Хожим ховдын хязгаарт ардын аман зохиол, нутгийн аялгуу тэмдэглэж, эртний бичиг vсэгтэй хєшєє чулуу сураглаж, єртєє уургын улаагаар явж байхдаа, Цорос овогтой, авдраараа дvvрэн хуучин тод монгол ном судартай халтар євгєнийд єнжин хонон саатаж, бичиг судры нь шохоорхон vзэхдээ /захих vг элчийн аманд бий/ гэсний учрыг тэр хєдєєний тvvхч євгєнєєс олж сонссоноо гуч шахам жил цээжиндээ хадгалж яваад, одоо vс буурал зохиолч болсон хойно эвлvvлэн бичиж, vзэгч олондоо уламжлах хvсэл тєрлєє.