Monday, November 18, 2013

§ 2. ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ҮЕ


 МЭӨ II мянган жилийн тэртээгээс Евразийн хээр тал нутагт хүрлээр хийсэн эдлэл өргөн тархаж эхэлжээ. Ойролцоогор МЭӨ II мянган жилийн тэртээ зэсийг цагаан тугалга, хар тугалгатай хольж хайлуулан хүрэл гэдэг шинэ холимог төмөрлөгийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хүрэл зэвсгийн үе эхэлсэн. Хүрэл зэвсэгт шилжсэн үе нь эдийн соѐлд гарсан хувьсгал байгаад зогсоогүй аж ахуй, нийгмийн харилцаанд ч үндсэн өөрчлөлт гаргасан юм. Шинэ металл болох хүрэл нь зэсээс хэд хэдэн давуу талтай байлаа. Юуны түрүүнд зэсийг бодвол хүрэл нь бага хэмийн халуунд хайлдаг. Зэс 1084 хэмд
хайлдаг байсан бол, хүрэл 700-900 хэмд хайлдаг. Зэсээр хийсэн багаж зэвсэг хурдан мохож мөлийж элэгддэг бол хүрэл зэвсгүүд харьцангуй удаан элэгддэг байна. Хүрэл зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсны дурсгал болох хүдэр авдаг уурхай, хүрэл хайлуулдаг байсан зуух, хүрэл эдлэл цутгадаг хэв манай орны нутгаас нэлээд тоогоор олддог нь Монгол орон нь Төв Ази дах хүрлийн үеийн төвүүдийн нэг байсныг нотлох баримт болж байгаа юм.
Тухайн үед ихэвчлэн хүхэржсэн хүдэрийг гарган авч боловсруулдаг байжээ. Хүдрийн нөөцөөсөө шалтгаалан уурхайн хэлбэр хэмжээ нь харилцан адилгүй байв. Хүдрийг юуны түрүүн алхаар цохиж жижиглэж авдаг байсан бололтой. Хагалагдахгүй хатуу газрынхыг гал түлж халаагаад, усаар хөргөж хагалж авдаг байсан. Гаргаж авсан энэ хүдрээ дараа нь тусгай хавтгай чулууун дээр тавьж, бөөрөнхий хэлбэрийн бахим том алхаар бутлаж, металлийг гаргаж авдаг байв. Дараа нь
43
металлаа тусгай нүхэнд хийж хайлуулдаг байв. Хожим тусгай зориулалтын чулуун шанага, зууханд хайлуулдаг болсон. Нүхэндээ нүүрс, металл хоѐроо үелүүлэн хийж шатаана. Шаталтын дүнд хайлсан хүдэр зориуд гаргасан тусгай жижиг нүхээр урсан гарч бэлтгэсэн жижиг нүхэнд орж хайлмагтан тогтсоны дараа гарган авч цэвэрлэн хэвэнд цутган багаж зэвсэг хийдэг байжээ. Цутгах хэвээ сланц, шохойн чулуу, элсэн чулуу, шавар, зарим үед металаар ч хийдэг байв. Хэвээ бэлтгэхдээ хийх гэж буй багаж зэвсгийнхээ хэлбэр хэмжээ, хээ чимэглэлийг нарийн ухаж гарган сайтар зүлгэдэг байжээ.Гол төлөв нэг талт хэвээр цутгадаг байсан боловч ур хийц нарийн, овор томтой зүйлийг 2 болон түүнээс дээш талтай хэвээр цутгадаг байв. Ийнхүү металл зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн нь тухайн үеийн хүмүүсийн амьдрал төдийгүй нийгмийн хөгжилд гарсан түүхэн үйл явц байлаа.

No comments: