Sunday, November 3, 2013

Монголын түүх


Б.Ринчен Нууцыг задруулсан захиа
Монгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар vзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх vг элчийн аманд бий/ гэсэн vг цєєн утга битvvлэг байдагт нь их гайхдаг билээ.
Тэр дээр цагт захидалд гагцхvv тийм хvнээр явууллаа гэж уг мэдэгдэх зvйлээ элчид итгэмжилдэг нэг учир байсан байх гэж миний багш академч Владимарцов хэлдэг байлаа.
Хожим ховдын хязгаарт ардын аман зохиол, нутгийн аялгуу тэмдэглэж, эртний бичиг vсэгтэй хєшєє чулуу сураглаж, єртєє уургын улаагаар явж байхдаа, Цорос овогтой, авдраараа дvvрэн хуучин тод монгол ном судартай халтар євгєнийд єнжин хонон саатаж, бичиг судры нь шохоорхон vзэхдээ /захих vг элчийн аманд бий/ гэсний учрыг тэр хєдєєний тvvхч євгєнєєс олж сонссоноо гуч шахам жил цээжиндээ хадгалж яваад, одоо vс буурал зохиолч болсон хойно эвлvvлэн бичиж, vзэгч олондоо уламжлах хvсэл тєрлєє.

Арван долдугаар зууны vеийн манай ард тvмний тvvх, эмгэнэлт явдал олонтой бєгєєд сударчин хvн, судлан гvйцээгээгvйн учир /балар vе/ гэдэг тэр эрин цагийн гунигт домгийн тоймы нь найруулан єгvvлбээс ийн буюу:

Баруун монголын Галдан Бошготын цэрэг, Манж Энх амгалан хааны цэрэгт Туулын зуун модны газар ихэд дарагдаад, зvvн гар хэмээх монголын хvчин мохож Орхон голын vерт авахуулан сарниж дутаасан Цорос омгийн Гєлєгдэй баатар цэрэг єрхийн хамтаар баруун зvг тэмцэн, говьд манжийн цэрэгт гvйцэгдэж, дийлсэн цэргийн хурц сvрт автагдан, арга буюу дагасан билээ.
Дайнд дарагдсан цэргийн Туулын зуун модны тэнд олсон шарх гvйцээж эдгээгvй, сэтгэлд тvмэн гашуудал зангирсан нь алдраагvй, манж ханы цэрэгт єнгєндєє дагавч, єшєє хорсол хєдий цээжээр дvvрэн байжээ.
Гєлєгдэй баатрын єргєєнєєс єртєє хиртэй газар, манж цэрэг хуарагнаж сvрийг бадруулагч гэдэг цолтой манж жанжаны луут туг жанжны єргєєний ємнє хээрийн салхинаа намиран, манж цэргийн эргvvл харуул хамаагvй хvнийг хуарандаа ойртуулдаггvй байлаа.
Сvрийг бадруулагч жанжин фv гэдэг, бие єндєр туранхай чийрэг євгєн єглєє бvр цэргээ сургууль хийлгэж, хахир дуут цэргийн бvрээ илээж, манж цэрэг саран бай харвах, морин сургууль хийхийг хоньчин хvvхэд холоос сонирхон хардаг байлаа.
Гєлєгдэй баатар, фv жанжиныд хааяа ирдэг болж, манж цэргийн ноён, євгєн баатрыг ирэх бvр єргєєнєєсєє гарч угтан улам дотно байдалтай болсон мэт, саяхан дайсагнан байлдаж байсан хоёр цэргийн жанжин бие биедээ ижилсэн дасаж манж ноён, монгол шатар сураад, Гєлєгдэй заримдаа єнжин шатар нvvдэг боллоо.
Отог цэргээ удирдсан євгєн Гєлєгдэй баатар, манжийн сvрийг бадруулагч
фv жанжинтай гэнэт дотно найртай болж байн байн манж жанжны єргєєнд айлчлан очдог болсонд, хєгжин залуугvй гайхавч, євгєн баатар маань арай ч дайсанд зусардамгvй шударга журамт хvн, лав нэг учир бий гэж шаг шуг хэлцдэг болжээ.
Тэгтэл євгєн баатар, сvр бадруулагч фv жанжинг тєрсєн єдрийнхєє найрт урин хуримлах чимээ гарч, зуутны тушаалаар аравны дарга нар, найрын хэрэгсэл, айраг цэгээ, цагаан идээ сархад бэлдvvлжээ.
Ийм цагт найр цэнгэл хийх гэдэг юу билээ гэж євгєд эмгэд идэр цэргийн эрс бие биеэс асуун, арван зуун цэргийн даргаас лавлацгаавал /Євгєн баатрын захиа элчийн vг/ гэж зууны дарга битvvлэг инэмсэглэн илvv дутуу vг хэлэхгvй ажээ.
Болзсон єдєр тэнгэр цэлмэг, маш сайхан байжээ.
Манж цэрэг туг далбаа барьцгаан, євч зэвсэглэж, сvрийг бадруулагч фv жанжин хуарандаа буу талбин, торгон цэргээрээ хvрээлvvлж, Гєлєгдэй баатрын хvрээнд хvрэлцэн ирээд, євгєн баатар, идэр залуугийн жавхлан бvрдсэн ганц хvvгээ дагуулан, хатантайгаа гарч, хvндэт зочинг холоос угтав.
Манж жанжин мориноос бууж, найрсаг байдлаар євгєн баатрыг ёслон, арван ханатай улаан халзан хєлтрєгтэй єргєєнд нь оржээ. Жанжины цэрэг, баг багаараа жагсан, цэргийн дохионы бvрээ хангинаж, дарга нарын єндєр дуугаар тушаах манж цэргийн vг євгєн баатрын хvрээнд дуурсаж, манж жанжны торгон цэрэг, єргєєний дєрвєн этгээдэд хvндэт харуул зогсов.
Гєлєгдэй баатрын тугийн дэргэд манжийн луут туг зоож, євч хуягт, цэрэг, туг тойрон жагсав. Фv жанжны шадар бие хамгаалагч єндєр чийрэг хэдэн солоон цэрэг, жанжнаа дагаж євгєн баатрын єргєєнд бэлгийн зvйлс барин орцгоож, удалгvй гаднаас сонсвол, сархад барин хєгжим єргєх чимээ сонсогдлоо.
Гєлєгдэй баатрын єргєєнєс зайдуухан, саахалт хирийн газар нийтийн найр зарласан газар, найр хуримын гоёл чимэгтэй сайхан хувцастай хvн цуглан, єргєн талын тэр хэсэгт нь эмээл хазаартай хэдэн мянган морь хад мэт хантайраас тай, хайцаг мэт тушаатай, хоймор талын асраар євгєн баатар манж ноёдын суудал засаатай баруун талд отгийн євгєд хєгшид, эхнэр, охид талын цэцэг мэт эрээн мяраан, цєм Гєлєгдэй баатрыг фv жанжны хамт ирэхийг хvлээжээ.
Тэр завсар євгєн баатрын єргєє гэрт эгшигт сайхан хоолойт эмэгтэйчvvд хундага барихад єргєх хуримын ая гvйцээгээд, зочныг хvндэтгэн сархад сєгнєж байсан, євгєн баатрыг ганц хvv, нvдэндээ галтай нvvртээ цогтой Шуну, хаш хундаганд дахин архи дvvргэж, євгєн баатар хундага тосон, жанжинд єргєх гэтэл, фv жанжин нvд ирмэсхийв. Тэр дохиогоор хацавчийн хоёр талд жанжинаас нvд шилжvvлэлгvй зогсож байсан солоон баатарууд гэнэт ухасхийж Шуну Гєлєгдэй хоёрыг даран унаж, хаш хундага няц гишгэн, хурамхан зуур хvлж орхив.
-Кєк тэнгэр, гэж цочин хэлмэгдсэн эмэгтэйчvvдийн уулга алдахад чийрэг манж цэрэг эгшин зуур аманд нь таглаа хийж гары нь хvлээд, том гэрт чив чимээгvй болж, гагцхvv ноцолдож амьсгал давхацсан хvний уухилах нь сонсдох ажээ.
фv жанжны толгой дохимогц нэг баатар нь гадагш гарч, цэрэгтээ ямархан нэгэн тушаал єгєєд, эргэж єргєєнєє оров. фv жанжин инээмсэглэн, хvлээстэй, амандаа таглаа шаалттай Гєлєгдэй, шуну, євгєн баатрын хатан охидын зvг хандаж
-Эрхэм гэрийн эзэн уучлах ажаамуу. Таны нууц аргад vл автагдахын учир жанжин миний бие урьдчилсан сэргийлэх арга хэрэглэсэн билээ. Эс чингэбэл, миний цэрэг даруй толгойгvй чєтгєр болох юмсанж. Би ч таны далд хорт арганд орж болзошгvй байлаа. Гагцхvv Энх амгалан хааны догшин сахиус Гэсэр Гуаньлооеэ ивээж таны явуулсан захиа бичгийн нэгийг єгvvлсэн нь задран мэдэгдэж, би хариу арга хэрэглэлээ.
хараат тугаа сачану би
хар бухын арьсаар бvрсэн
Бvрхсэн бvхvй дуут хэнгэргээ
Бvгдийн дунд дэлдvvлнэ би
харь манж цэргийг тэр дохиогоор
хавчин хядаж хуримлана бид
урт хараат тугаа сачуна би
Їхрийн хараат тугаа сачуна би
vй олны дунд дэлдvvлнэ би
Єстэй манж цэргийн тэр дохиогоор
Єрлєн хядаж хуримлая бид
гэж нууц захиа явуулсаныг манай цэрэг элчийг барьж жанжны хамт над хvргэж билээ.
тєрсєн єдрийн найр хэмээн, манай манж цэргийн жанжин дарга нарыг урин ирvvлж, сархадаар согтоон хvйс тэмтрэх хэмээн сэм хуйвалдсан хорт хэргийн баримт энэ гэж єврєєсєє зурвас бичиг гаргаад, хvйтнээр инээмсэглэн цагаас ємнє сэжиг vл авахуулахын учир энэ бичгииг vлдээн, vсэг дуурайн хуулсан бичгииг шаламгайлан элчид єгч явуулсан билээ гэхэд Гєлєгдэй баатрын хvрэн царай барайж, Шунын зvг харав. Шуну тvмэн буруутайн шинж илэрч, толгой даран гагцхvv шvvрс алдав.
Манж жанжныг дохимогц, баатар нь Гєлєгдэй Шуну хоёрын амнаас таглаагий нь сугалаад.
-Та нар хашгираад дэмий, манай цэрэг байлдахад бэлэн, та нарын хашгирвал тэр чимээгээр танай энд цугласан бvгдийг дайран орж хядан ална. Та нар хамгийн тvрvvнд гэр хотлоороо алуулна гээд, Гєлєгдэй баатрын хатан, охид хvvхдийн амны таглааг суга татаад, хатны хvлээстэй гар чинэрснийг ажиглан хvлээсий нь тайлжээ.
Євгєн баатар, хvvгийн єєдєєс хараад гунихарсан сул дуугаар:
-хvv минь, яав даа чи, Дайн хєл ихтийн цаг, элчдээ итгэхгvй бичиг захидалд юунд итгэв дээ чи.
Шуну эцгийн єєдєєс харж чадалгvй толгойгоо дотогш даран:
-Миний тvмэн буруу. Очиж очиж, тэр захидал буруу гарт орно гэж мэдсэнгvй гэж шивнэн хэллээ.
Гєлєгдэй баатрын єргєєнд ийм явдал гарч байх завсар, гадна байсан манж цэрэг євгєн баатрын ойр шадар хvний гэрт орж, нумны хєвч, сэлэм хураан авч, дуу тавьсан хvнийг ална. Гэрээс гарсан хvн ам алдана гэж чангалан тушаагаад, зэвсгийн сан, найрлах асрыг морьтон цэрэг бvслэн тэнд байсан хvнийг сууцгаа босвол харвана гэж, хотон дахь хонь шиг хашин хvрээлжээ.
Yл мэдэх манж тvшмэлийн vг, чимээгvй хэлмэгдсэн олны чихэнд харилхаг сонсдож, нэгэн хэсэг манж цэрэг, мориноос буугаад, монгол аравтын зуутны сэлэм хурааж авахад єндєр биетэй, єргєн цээжтэй, урт соёо сахалт нэг євгєн мянгатан.
-Гэнэн залуу Шунын захианаас боллоо, гэж гашуудан хэлээд есєн vеийн мисир болд юлдийг ингэж хураалгахыг vзлээ гээд жийжvv мєнгєн хуйд нь нал эрдэнэ шигтгэсэн юлдээсээ адис авч, манж цэргийн аравны даргад єглєє.
-Закаанд илvv vг vгvй гэж бодоод, манж цэрэгт зам зуур баригдсанаа эс хэлсэн миний буруу боллоо гээд нэг залуу чийрэг цэрэг эр, хутгаа сага татан, євгєн Эргилийн юлдийг авч сонирхон vзэж байсан манж аравтны хоолойн тус бариулд нь тултал шаагаад, мисир болд юлдийг шvvрэн авч хуйнаас суга татан, зэвсэг хурааж байсан манж цэргийг дайран орж агшин зуур хэдэн хvнийг цавчин унагав. Цоохор царайтай нэг солоон цэрэг морин дээрээсээ яаран эрээн нумаа шvvрч сумаа булцуунд нь хvртэл татаад харвамагц, хар хийж, хавирга яс нэвт цохих чимээ сонсдон араас нь туссан сумын зэв залуу эрийн цээжнээс гялсхийн гарч, хєєрхий залуу, юлдээ атган далайсаар ойчлоо.
Цочсон олон, уулга алдаж, манж цэрэг нум сумаа харвахад бэлдэн манж цэргийн дарга
-Гар хєдєлбєл цємийг харван ална гэж хахир дуугаар хашгиран тушаав. Чингээд Гєлєгдэй баатрын єргєєний зvг нэг цэрэг давхиулж, найрын талбайгаас vхэгсдийг зайлуулах тушаал єгчээ.
Удалгvй єргєєний зvгээс нэг манж баатар давхин ирээд, єндєр дуугуур
-Чонос Гєлєгдэй баатар, сvр бадруулагч жанжин фv, тэнгэрийн цэрэг сэлтийг хорлох муу санаа євєрлєн, сэм хуйвалджээ. Эзний сvлд харж, буруу санаат муу хулгай Гєлєгдэй жанжны гарт тушаан єгчээ. Муу хулгайн хорхой мэт амь хэрхэн болохыг аюун эмээн хvлээ, хєдєлбєл харвана гээд манж цэргийн дарга нарт ямархан тушаал єгч, даруй єргєєний зvг довтлон одов.
-Кєк тэнгэр тэнэг муу эм би, баатар ноёноон дайсантай элкэ нэгдлээ гэж килэнц хурааж явлаа.
Кєєркий баатар ноён минь, кєєркий баатар ноён минь. гэж нэг євгєн vнэн сэтгэлээс гаслан, олон хvний гашуудах чимээ зєєлєн салхинд хулс зэгсний шуугиан мэт, зарим хvн цг цг гэж гашуудан шагширч, зарим хvн гашуунаа шvvрс алдав.
Гєлєгдэй баатрын гэрт, хойморт нь эрхэмсэг сvр vзvvлэн лаглайж суусан манж жанжин, найрын талбайд будлиан гарсныг сонсож дотор эмээсэн боловч, цэргийн дарга хvрч ирэн, сэтгэл тайтгарах мэдээ сонсгосонд баруун хацартаа сэлмийн сорвитой хvрэн царайд нь ялсан баяр тодорч соёо хар сахал дорхи уруулын завжинд бахархах мишээл нуугдан, Гєлєгдэй баатрын завжинд бахархах мишээл нуугдан, Гєлєгдэй баатрын зvг ширтэс хийж,
-Таны хар санаа євєрлєснєєс болж, миний хэдэн цэрэг, эвтэй сайханаар найрсан найрамдах гэж ирээд, одоо амиа алдсанд vнэхээр гашуудалтай. Энэ цєм таны ял. Хэлтрvvлж vл болно. Самуун чагийн чэргийн чаажаар гvйцэтгэвээс, таны харъяат олны арван хvн дутмаас нэгийг чаажаар аваачин сvрдvvлж, хойчийн чээрлэл болговоос зохих билээ. Эх булингар ахул адаг тунгалаг байх ёсонгvй тул таны гэрийн хотлоор ял шийтгэл хvлээж есєн vе хvртэл албанаа зvтгэх хэрэг. Энэрэлт богд эжэн Энх амгалан хуандий хааны єршєєлт жарлигт, тэрслvvг цээрлvvлэн, номхон иргэнийг илбин тахинуул хэмээсэн учир, таны цэрэг ардаас ял vл асууна. Гагцхvv таны нэгэн гэрийн тєдийхнийг цэргийн цаазаар аваачиж ялсан баатартай тvмэн vед зvрхэлж тэмцэлдэх санаа сэдэхгvй болгохын тулд эхнэр хvvхдий нь нvдний ємнє хорон санаат хэргийн гол эжэн эцэг хvv хоёрыг зоосны нvхээр сvвлэн чаажлаад дараа нь хайртынхаа жовохыг vзэж сэтгэлээр тарчилсаны нь бодож vлдсэн хvмvvсийн нь жvгээр сэлэмдэн чаажилна гэхэд Гєлєгдэй Шуну, сэтгэл тvмэн тvгшvvртэй боловч, харь хvнд муугаа vзvvлэхгvй гэж, хоёр бага хvvхдээ тэврэн, хатуужиж суусан хатны царайг ажин суув.
Уг хэргийг vvсгэн сэдэвчилсэн эзэн би билээ.
Зvvн гар улсын цэргийг дарсан та нарыг хєгшин цэргийн эр би яахан боол мэт дагаж, зарц мэт сєгдєх билээ. Эр хvн гэрт тєрєєд эрэлхэг баатраар дайсантай тулалдаж хээр vхэхэд гомдолгvй хэрэг. Харийн халдан тvрэмгийлсэн этгээдтэй зэвсэг барин тулалдахаас vл эмээх миний бие таны гарт ороод толгой авахуулахаас єчvvхэн ч vл зовно. Гуйх vг амнаас гарах нь тvмэн бэрх боловч vхлийн ємнє vг хэлж миний євгєд дээдсийн гал голомт залгамжлах ганц хvv Шуну баатрын амь хэлтрvvлмуу гээд євгєн Гєлєгдэй баатар Фv жанжны єєдєєс хариу юу хэлэхийг ширтэн хvлээв.
-Аав, яаж болох вэ? Эртний мэргэн ёс алдаж, элчдээ итгэлгvй эрээн захидалд итгэж, нууцаа задруулснаараа хамаг ялыг би ганцаар эдлэх ёстой. Эцэг, эх гэгч биеий нь тєрvvлэхээс биш санаагий нь тєрvvлэх ёсгvй. Зоосны нvхээр сvвлэж хэрчин тамлах битгий хэл, хvний ухаан хvрч тамлах битгий хэл, хvний ухаан хvрч бодож сэдэж олж чадах ахул тэрнээс илvv ялаар ганцхан намайг л цаазалж эцэг, эх дvv нарын амийг хэлтрvvл гэж Шуну, манж жанжны зvг мэхийн хэлэв.
-Тєрсєн ганц хvvгийнхээ мууг vзсэнээс тvрvvлж би vхье, vр хvvхдийнхээ мууг бvv vзье. Эх хvн гэж байхгvй бол энэ ертєнцєд хvv хаанаас тєрєх вэ. Гэнэн болгоомгvй єсгєсєн нь эх миний л мянган буруу. Yр хvvхдийн минь оронд зоосны нvхээр намайг л сvвэлж цаазал, vр хvvхдий минь єршєє. хєєрхий тэр минь алтан нарны гэрлийг ханатлаа vзэж амжаагvй яваа юм шvv гэж Гєлєгдэй хатан уярангvй дуугаар хэлэв.
-Манж жанжин тав ханасан байдалтай гэдийн сууж, баригдан олзлогдсон тэдний сэтгэлийн зовлонд бахархан харж нэгэнм хэсэг дуу чимээгvй байснаа,
-Эр хvн нэгэн сэтгэл, нэгэн амтай байвал зохино. улс тєрийн хvнд ял хэлтрvvлж vл болно. Гагцхvv Гєлєгдэй баатрын євгєд дээдсийн тахилга тасарч, гал голомт балрахын гашууныг бодон, нэгэн болзол тавьж, гуйн хvссэн ёсоор Шунын амийг хэлтрvvлье. Шуну, чи эцэг эх, дvv нарын толгойг єєрийн гараар авбал тэнгэрийн хишиг хvртэж эцэг хvv хоёрыг зоосны нvхээр сvвлэх ялыг єєрчлєхєєр барахгvй чамайг амьд vлдээж, Чонос Гєлєгдэйн гал голомт залгамжлуулъя. Миний санал нэгэнт тогтов. Yvнээс єчvvхэн ч єєрчлєх ёсгvй. Бvгдээр цаазаар авахуулах, Шуныг амьд vлдээхийг та нар зєвлєн тогт гээд, цаазаар аваачихын бэлтгэл хийх тушаал єгсєнд шадар баатрын нэг нь гадагш гарч, тєдхєн манж цэргийн бvрээ хангинах чимээ гарав.
-Хэрэг нэгэнт ийм болсноос хойш, хvv минь зориг хатуужин , бидний толгой ав. Эр хvний жолоо урт. Чи амьд явбал, нэг учир бий. Битгий гутар. Сэтгэлээ хатамжил гэж Гєлєгдэй баатар Шуну хvvдээ энхрийлэн зоригжуулж хэлэв.
Би та нарын тvрvvнд толгойгоо авахуулъя гэж Шуну намхан дуугаар хэллээ.
-Тугалган жад мэт битгий зориг шантар, Yхлээс залсан хvн, энэ ертєнцєд байдаггvй. Чамайг амьд явбал, нэг учир бий гэсэн аавынхаа сургамжийг дага. Хvний гарт эцэг хvv хоёроо зvрх хагарам тамлуулахыг vзсэнээс хvvгийнхээ гарт vхье гэж бид санал тогтлоо. Эцгийнхээ тамлуулах эсэхийг vрийн минь зориг л мэдэх нь байна. Жанжин та хэлсэн vгэндээ эзэн болдог юм бол, Шунын биед гар л хvрэхийг цэрэг олны ємнє амладаа. Биднийг цаазаар аваачин, Шуныг vлдээ гэж сэтгэл хатамжилсан дуугаар хатны хэлмэгц, Шуну, эцэг эхийн ємнє сєгдєн мєргєж,
-Эртний бичгийн ёс алдсанаас би та бvхэнд ийм гамшиг зовлон даллан ирvvлсэн болохоор би амьд явсны хэрэг алга. Энэ дэлхийд хvн болгосон хэмжээгvй ачтаныхаа єєдєєс юлд яаж далайх вэ? Яалаа ч сэтгэл тєвдєхгvй нь гэж Шуну хэлэхэд,
-Yрийн сэтгэлээр тєрvvлж єсгєсний минь ачийг санаж мэдэж яваа бол vхэхийнхээ ємнє эцэг эхийнхээ захисан сургаалыг дагах нь ёстой дээд элбэрэл гэгч тэр шvv. За хvv минь зориг хатамжил. Энэнийг давж гvйцээж чадвал ёстой хvv тєрvvлсэндээ ээж аав нь бахадсаар vхнэ гэж эх нь хэлэв.
Аав ээжийн алтан сургаалыг єгvvлшгvй бэрх ч гэсэн чин их хайрлан сэтгэлээсээ хvндэтгэж яая гэх вэ дагая даа гэж зvрх алдан байж хэлээд манж жанжны зvг эргэж /би бэлэн/ гэж сэтгэл хатуужиж хэлсэнд:
-Ингэвээс та нар харилцан хагацах ёс хийтvгэй.
Цаазын газар хvргэхэд жvй нь та нарын гарыг хvлвээс зохих бvлгээ. Зоригт баатрын гэр бvлийг хvндэтгэж гар хvлээсгvй явуулна гээд гарахад нь vvдний хацавчийн тэнд хоёр манж баатар, гэрийн гадна харуулын цэрэг vлдэн, сvрийг бадруулагч жанжин фv, найрын талбайд шадар цэргээр хvрээлvvлэн очиж, Гєлєгдэй баатрын асарт цэргийн ноёдын хамт суув.
Найрын газар цугласан олныг манж цэрэг, гоё эрээн асрын ємнє этгээд нум мэт тойруулан суулгаад фv жанжины тушаалаар манж цэргийн ноён, асрын ємнє гарч ирэн, Гєлєгдэй баатрын ял тоочин, тэнгэрийн хишиг хvртээн, хvv Шунын гараар дайчин улсын Богд эзэн хааны дайсан Гєлєгдэйн гэр бvлийг цаазаар аваачих жанжны тушаал сонсгов. Олон цєм хирдхийн цочиж, сvрт тушаалын vгийг чив чимээгvй сонслоо. Манж ноён нэгэн хэсэг дуугvй зогсоод, дахин єндєр дуугаар сонсгон євгєн баатар Гєлєгдэй, хатны хамтаар гуйж, хvvгийнхаа амь хэлтрvvлэхийг хvсэн илэрхийлснийг сvрийг бадруулагч жанжин фvлэ эеэ тогтоож, Шуну хvv, эцэг эх дvv нарын толгойг єєрийн гараар авбал амь хэлтрvvлэх зєвшєєрєл олгосныг мэдэгдсэнд, олон цєм цочин санаа алдав.
-Тэгтэл, єргєєний зvгээс манж цэргээр туулгасан Гєлєгдэй баатар , хатан хоёр бага охины хамт хvрч ирсэн, асрын ємнє манж цэрэг тушааж тэднийг сєгтгєн суулгажээ. Цэргийн бvрээ татаж, нам гvм болсон олон хvний нvд, баярт зориулж барьсан гоё эрээн асрын ємнє сєгдєн дєрвєн хvний зvг ширтэн, манж цэргийн дарга, цаазын сумаар дохио єгмєгц Шуну, эцгийн ємнє сєгдєн мєргєєд, євдєгнєєс нь мєлхєн адис аваад босож сэлмээ далайн гялсхиймэгц євгєн Гєлєгдэй баатрын толгой єнхрєн унав. Олон мянган хvний хєндий цээжнээс ганц хvн шиг санаа алдах чимээ сонсдож, эмэгтэйчvvд ханцуйгаараа нvvрээ халхалцгаав. Шунын єргєн цээжин дотор нь хорслын гал бадарч байгаа боловч, утаагий нь хамрынхаа нvхээр гаргалгvй, царай нь чулуун хvний царай шиг огт хєдєлбєргvй, гагцхvv нvдний харц туйлын хачин болжээ.
Эхийн ємнє сєгдєн, хормойноос нь адис аваад, доголон нулимс хацарт тогтсоны нь хараад, сэтгэл vл тvвдэх мэт байдал царайд мэдэгдснийг эх нь vзээд,
-Харьтанд муугаа бvv vзvvл. Хатуужин, тvргэл гэж зоригтой дуугарсны нь асрын ємнє чимээгvй хvрээлэн суусан олон элэг эмтрэн сонслоо.
Жаргал зовлон хамтатгасан буурал Гєлєгдэй баатрынхаа амьгvй биеийг нэг хараад , хатан хvзvv сунган, огцом дуугаар за гэж дуугармагц, сэлмийн жур хийх чимээ гарч хатны толгой дэргэд єнхрєн ойчоод, чихэнд нь нэг юм хэлж байгаа юм шиг наалдан тогтов.
Шунын дvv, vг дуугvй нарийхан хvvхэд хvзvvгээ сунгаж, хонгор vстэй толгой нь бага дvvгийн хормойн ємнє нvдээ харан ойчиход тав зургаан настай отгон бага охин, эгчийнхээ толгойг нvд цавчилгvй харан, хvзvvгээ сунгаад, хvvхэд хонгор хоолойгоор,
-Ах аа, миний энд хатиг гарсан юм, Хєндвєл их євддєг. Энvvгээр цавчаарай. Хатиг битгий хєндєєрэй гараараа зааж хэлсэн нь амьсгаагаа дарж, чимээ аниргvй байгаа олонд тов тод сонсдон, зvрхийг шєвгєєр чичих шиг болов.
Отгон охины толгой ойчмогц, манж цэргийн бvрээ хангинаж Шуныг манж цэрэг дарга дундаа авч, єглєєний мандах улаан нарнаар элэг бvтэн айл байсан бага vдийн нарнаар єнчирсєн гэр єргєєнд нь хvргэж єгсєн билээ. Нууцыг задруулсан захидлын гайгаар Цорос Гєлєгдэй баатрын нэгэн гэрийг хvйс тэмтрэн хядсан тэр явдлаас хойш євгєд эмгэд, хvйсийн говь гэж тэр нутгийг нэрлэдэг болсон гэдэг хуучны vг бий.
Шуну яасан бэ гэвэл, тэр шєнєдєє хэдэн цэргийн хамт оргон босож, манж цэргийн ганц нэгээр бvлгээр явахад нь хядан устгаж, сvрийг бадруулагч фv жанжин ч гадагш гарах бvр, хамгаалах баатар цэрэггvй гарахаа байж, Шуныг уулын хулгайч гэж амьд барьсан хvнд тvмэн лан, толгойгий нь хvргэж ирсэн хvнд таван мянган лан шагнана гэж зарлавч, амьсгал тасартлаа єшєє зангирсан Шуныг барьж санаа амарч чадсангvй, єдєр бvрийн цэргийн мэдээнд хэд хэдэн амь хохирсныг хємсєг зангидан сонсож, "уулын хулгай" хэзээ надаас хариу авах бол? гэж манж нутаг эгэх зєвшєєрлийн бичиг алс бээжингээс хvлээсээр байсан гэж урьдын гунигт домгийн vг сонссоноо энд чадан ядан эвлvvлэн бичлээ.

No comments: