Wednesday, November 27, 2013

Буддын шашин


Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас




Холбогдох зураг
Буддын шашин (Бурханы шашин, Буддизм) нь НТӨ 5-р зуунд Сиддарта Гаутамагийн үндэслэсэн шашингүн ухаан юм.
Түүх
[засварлах]Буддын шашин нь Ази тив, түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаждэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ.
Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутама нь түүхт бие хүн байсан бөгөөдэртний Энэтхэг орны умар зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутугтын дүрийг олон "Хутагтын Дөрвөн Үнэн"-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна.
Ийнхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философын олон урсгалын дэвсгэр болсон гэж үзэгддэг. Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Ази тивийн олонхи орон, тухайлбал, ЭнэтхэгБалбаХятадБутанШри ЛанкаБирмЛаос,ТайландКамбожВьетнамСингапурМонголЯпонСолонгос зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, АНУИх БританиФранцИталиГолланд зэрэг орнуудад буддын судлал идэвхтэй явагдан даган бишрэгчдийн тоо ч нэмэгдсээр байна.
Буддын шашин Монголд[засварлах]Буддын шашин Монголын газар нутагт анх НТӨ 3-2-р зуунд орж ирсэн тухай баримт нотолгоо нь Модун шаньюйн үе буюу НТӨ 209 - 174 оноор огноологдсон байдаг. Энэ үеэс эхлэн он цагийн турш цэцэглэн хөгжин, гандан буурч ирсний эрхээр сэтгэгчид ном зохиолоо туурвин ирсэн байдаг.
Монголын нэгдсэн их гүрний үе буюу 1182-1270 онуудад анх буддын гүн ухааны зохиолуудыг эх хэлнээ орчуулах ажил эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнд сэтгэгч Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) Сахъяа ёсны номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал Чойжи-Одсэр (1214-1294), Дарамбал (1268-1283), Содномгалсан(1230-1296), Ролбийдорж (1340-1383) нарын Их хөлгөн судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч Чойжи-Одсэр гэхэд л 7-р зууны үеийн Энэтхэгийн сэтгэгч Сантидевагийн бичсэн "Boddhicaryavatara" хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт Лхам Бурханы түүх буюу "Mahakala Namo Stuti" судар мөн "Бурхан багшийн арван хоёр зохионгуй", "Manzushri Namo Samghiti" буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ.
Их орчуулагч Сэсрэв Сэнгэ Буддын сургааль "Алтангэрэл" хэмээх судрыг 1328 онд орчуулсан байдаг.
14-р зууны сүүл гэхэд Будон Ренчиндэв гэдэг хүн алдарт "Ганжуур", "Данжуур"-ыг бүрэн эхээр нь цуглуулан Монголд оруулж ирсэн бөгөөд Лигдэн хааны (1592-1636) үед бүрэн орчуулж дууссан байна.
Буддын гүн ухаан нь ийнхүү үе дамжин судлагдсаар 14-р зууны сүүл гэхэд гүн ухааны их хөлгөн судрууд бараг орчуулагдаж дууссан байна.
Буддын гүн ухаан бүр Хүннүгийн үе буюу нийтийн тооллын өмнөх Монголд дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг.17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын "Пагсам Чонсон" хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн "Алтан Дэвтэр" хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг. ТухайлбалНирун улсын үед Буддын шашин нь төрийн шашин байжээ.
Буддын шашны Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний үед мөн төрийн шашны хэмжээнд хүрч тэр цагийн сор болсон Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "Буддизмын хос ёсны зарчим" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байдаг.
Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу 16-р зуунаас хойш үед Төвд орноос Зонхавын буюу шарын шашны хэлбэрээр орж ирсэн байна. 1570-аад онд Түмэдийн Алтан хан "Далай Лам" хэмээх цол буй болгон шарын шашныг төрийн шашин болгосноос хойш эдүгээ хүртэл 200 гаруй монголын сэтгэгчид Буддын гүн ухааныг судлан хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ.
== Сургаалиуд
Хутагтын дөрвөн үнэн[засварлах]Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон үзүүлбэл :
  1. Зовлон үнэн - Хүн болон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөн буй болсноос эхлэн зовлон эдэлнэ.
  1. Зовлонгийн шалтгаан үнэн - Хүн амьтан амьдралынхаа бүх хугацаанд амьдралд шунан зовлонгийн шалтгааныг буй болгож байдаг.
  1. Зовлонг гэтлэх нь үнэн - Сансарын хүрднээс гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран Нирван болно гэж үздэг.
  1. Зовлонг гэтлэх арга зам үнэн - Зовлонгоос ангижрах Найман зөв зам
Найман зөв зам[засварлах]Найман зөв замыг илтгэсэн хүрд
Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирван дүр олно гэж үздэг.
  1. Зөв үзэл
  1. Зөв санаа
  1. Зөв үг
  1. Зөв үйл хэрэг
  1. Амьдралын зөв хэлбэр
  1. Зөв тэмүүлэл
  1. Зөв ухаан
  1. Зөв бясалгал
Үүнээс гадна хамгийн чухал ухагдахуун нь буддын шашны итгэл хэмээх ном юм.Уг сургааль нь буддын гүн ухааны бүх чухал сургаалиудыг багцлан хураасан байдаг.

No comments: