Sunday, December 29, 2013

Дилав хутагт Жамсранжавыг хилийн чанадад гаргасан тагнуулын арга хэмжээ


2013 оны 10-р сарын 7. 17:13
Шинэ үеийн тагнуулын байгууллагын эх үүсвэр Дотоодыг хамгаалах газраас улс, орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ хэрэгжүүлэхийн тулд зохиож бай­сан гүйцэтгэх ажлын онцлог арга хэмжээний түүхийн нэгээхэн хэсгээс өгүүлэхийг зорив.
Түвдийн зур­гаадугаар Банчин хэмээх Гэлэгнамжилын үйл ажил­лагааг тодруулах зорилгоор Дилав хутагт Жамсранжавыг гадаадад нууцаар гаргасан нь таг­нуулын байгууллагаас зохиосон гүйцэтгэх ажлын нэгэн зүйлийн арга хэмжээ байлаа. 1920-иод оны сүүл үеэс япончууд БНМАУ-ын дорнод, зүүн өмнөд хилээр довтлох бэлтгэл хийж байхад Гоминданы

Sunday, December 22, 2013

Монгол улс дахь ойрад монголчуудын түүх угсаатны зүйн судалгааны тойм

Монголын түүх угсаатны судлалын салшгүй нэг бүрдэл хэсэг нь ойрад монголчуудын түүх угсаатны зүйн судалгаа юм.Монголын түүхчид, угсаатны зүйчид монгол туургатан нүүдэлчдийн нэг бүрэлдхүүн хэсэг болсон ойрад монголчуудын түүх-угсаа соёлын асуудлыг 1930-иад оноос эхлэн судлан шинжлэх болжээ.Уг асуудалд монголын анхны түүхчдээс Ж.Цэвээн, Б.Буянчуулган нар анхаарлаа хандуулж байв.Эрдэмтэн Ж.Цэвээн "Дархад, Хөвсгөл нуурын Урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Өөлд, Мянгад, Захчин, Торгууд, Хошууд, Цахар, Дарьганга, Алтайн урианхай, Хасаг, Хамниганы гарал үүсэл байдлын тухай” эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, 1934 онд хэвлүүлсэн нь ойрадын олон ястны түүх угсаа гарлын асуудлыг нийтэд нь шинжлэх ухааны үүднээс тайлбарласан анхны бүтээл болжээ. Ингэснээр Монгол улсад ойрад монголын түүх угсаатны зүйн судлалын эхийг тавьжээ.

Түүнчлэн эрдэмтэн Б.Буянчуулган "Дөрвөн өөлдийн түүх” хэмээх 4 дэвтэр гар бичмэл зохиолыг 1936 онд бичиж эл зохиолдоо монгол, манж архивын арвин их баримт хэрэглэгдэхүүнд түшиж, ойрадын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн Галданбошгот хаан, Даваач, Амарсанаа, Галданцэрэн нарын нийгэм улс төрийн үйл ажиллагааг тод томруун харуулжээ.
1960-1970-аад онд Монгол улсад үндэсний түүх, угсаатны зүйн мэргэжлийн боловсон хүчин төлөвших болсноор тэд монгол түүх-угсаа соёл төдийгүй ойрад монголчуудын түүх-угсаатны зүйн асуудлыг нарийвчлан судлах болжээ. Өгүүлэн буй үед түүхч Н.Ишжамц, Ш.Нацагдорж, Д.Гонгор, С.Пүрэвжав нар ойрад монголчуудын түүх судлалд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулав.

МОНГОЛЫН ТҮҮХИЙГ МОНГОЛООР БИЧИХҮЙ


Монголын түүхийг голчлон гадаадууд гадаадаар бичсэн байх. Энэ байдал одоо ч хэвээрээ. Түүхээ өөрөө бичдэггүй монголчууд түүнийг ямар ч шүүлтүүргүй хуулан авах. Сүүлдээ хуулж байгаагаа мэдэхээ байчихсан мэт. Үүнийг бид засч болно, ингэх ч үүрэгтэй. Ингээд эртний түүхээс нэгэн жишээ авч түүхээ хэрхэн засч монгол түүх болгохыг залуустаа үзүүлэхийг хичээв…
Эртний Римд болсон явдал
НТӨ 54 онд Римийн суут жанжин Красс долоон легион, дөрвөн мянган морьт цэрэг, мөн төдий тооны хөнгөн зэвсэгт цэргүүдээс бүрдсэн томоохон бүлгийн хамт парфяны нутаг руу аян дайн хийжээ. Парфянчууд тэднийг Карр-д тоссон байна. Крассын хүү Публийн легионерууд үндсэн хүчнээсээ тасарч их хүнд байдалд оржээ.
Каррын тулалдаан римчүүдын хувьд сүйрлийн болсон бөгөөд Красстай хамт аян дайнд мордсон 42 мянган цэргээс дөрөвний нэг нь амьд үлдэж, 20 мянга нь алуулж, 10 мянга нь олзлогдсон гэж түүхч Плутарх тэмдэглэн үлдээжээ.
Парфянчууд энэхүү олзлогдсон римчуудыг Маргиан буюу орчин үеийн Мевр оршин байгаа Төв Ази руу дорнод хилээ хамгаалуулахаар илгээсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Энэхүү Мевр хот нь одоогийн Туркмены зүүн өмнөд хэсэгт оршиж байсан эртний сельжукуудын нийслэл байсан юм. Ингээд европын түүх дуусч римийн 10 мянган хүн буюу нэг легион цэргийн сураг ажиг алдарч байгаа юм.
Хятад сурвалжийн мэдээ
Дараах мэдээ Бань Гу хэмээх хятадын алдарт түүхчийн бичсэн “Эртний Хань улсын түүх”-ээс гарч ирнэ. Хятадын энэ сурвалжид хятадын жанжин буюу түшмэл Чэнь Тан гэгч эзэн хаандаа Хүн улсын эсрэг явуулсан нэгэн дайныхаа амжилтын тухай өгүүлсэн тайлан, зураг сэлтийн тухай өгүүлсэн байдаг аж. Түүнийг нь хятадын хааны ордонд ихэд сонирхон үзэж байсан гэдэг. Энэ үйл явдал НТӨ 36 онд болж байгаа юм.
Тэрхүү өгүүлэмж нь Хүн улсын нийслэлийг (“баруун” буюу умард Хүнийг хэлж байна-Х.Д.Г.) дайрч эхлэх үед хотын хэрэмний “хаалганы тал талаас шугам болон загасны хайрс адил жагссан зуу гаруй явган цэрэг” байсан гэсэн тэмдэглэл байгаа юм.
Энэ бол монгол цэргийн хийдэг маневр биш юм. Харин тэр үеийн рим цэргийн хийдэг “яст мэлхий” хэмээх хамгаалалтын горимтой төстэй юм. Үүнээс үндэслэн түүхчид Крассын легионы үлдэгдэл рим цэргүүд энд хүрч иржээ гэж үзээд эрэл хайгуул хийж сүйд болдог юм. Энэ ч нэлээд үндэстэй таамаглал юм.
Энэ талаар Гомер Г. Дебс (Homer H. Dubs) “Эрт үеийн рим, хятад хоёрын цэргийн мөргөлдөөн” гэсэн

Saturday, December 21, 2013

Крымийн хаант улс ба Халимагууд, Үнэн алдартны шашныг Монголчууд аварсан тухай.

Эх сурвалж:  http://7burkhan.blogspot.com/2013/06/blog-post.html
Түүхийн давталт, Монголчуудын сонголт. (Есдүгээр хэсэг)

Өмнөх нийтлэл Крымийн дайны талаар цухуйлгаад өндөрлөсөн билээ.

Товч дурдаад өнгөрөх гэтэл дэлхийн түүхэнд Монголчуудын үзүүлсэн нөлөөлөл нь хөгжил дэвшилд хүргэсээр байсны улбаа Крымийн хойгт өрнөсөн үйл явдлаас харагдах тул өвөг дээдсийнхээ Дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үйл хэргийн тухайд өөрийн мэдэх хэмжээгээр тайлбарлан таниулахыг оролдох хүсэл маань дийлж,

Түүхийн давталт, Монголчуудын сонголт. (Дөтгөөр хэсэг)

Эх сурвалж: http://7burkhan.blogspot.com/2013/03/blog-post.html

Олон мянган жилийн туршлага хуримтлуулж, түүх цаг хугацаанд шалгагдан  цэгцэрсэн худалдаа наймааны бодлогоороо хөрш болоод өрсөлдөгч улс гүрнүүдийг  аажим урхидан боомилж мөхөөж ирсэн  төрийн үндсэн бодлоготой нанхиадын эртний арга мэхэнд  хүн төрөлхтний түүхэнд хамгийн том эзэнт гурэн байгуулж буй Британи гүрэн барьц алдан сандарч цэрэг дайны хүчээр арайхийн хязгаарласныг  урьд нь бид уншсан билээ.
британийн хатан хааны ивээлийн монополь эрхтэй
тухайн үеийн худалдааны ертөнцийн аварга компани.

Түүхийн давталт, Монголчуудын сонголт. (гутгаар хэсэг)

Эх сурвалж: http://7burkhan.blogspot.com/2013/02/blog-post_24.html
Түүхийн давталт, Монголчуудын сонголт. (гутгаар хэсэг)
Нанхиадад төмөр зам тавигдсан түүх.
Кантон боомт дахь далайн тулалдаан; Британийн цэргийн онгоц уурийн  хөдөлгүүртэй.

Өнгөрсөн удаа өгүүлснээр Британичууд 1839-1842 онд үргэлжилсэн хар тамхины эхний дайнд Манж чин гүрнийг буулган авахдаа Гонконг, Амоя, Нинбог эзлэн далайн боомтуудыг нээлттэй эзэмших болсон төдийгүй Нанжиний гэрээгээр Шанхайг гадаад худалдааны нээлттэй боомт болгохын зэрэгцээ 1844 онд Ва Сяны  гэрээгээр францууд, америкүүд, концессийн эрхийг авч худалдаа арилжааг ихэд дэлгэрүүлэв.

"Түүхийн давталт Монголчуудын сонголт" цувралын (2-р хэсэг)


Эх сурвалж: http://7burkhan.blogspot.com/2013/02/2.html

УРД ХӨРШИЙН ТӨМӨР ЗАМЫН ТҮҮХ


Нанхиадын төмөр замын түүхийг сонирхож үзэхэд Англи- Нанхиадын 1839-1842 оны, 1856-1860 оны дайн буюу хар тамхины дайнуудын тухай цухас сонирхох хэрэг гарах юм.
16-р зуунаас эхлэн Чин гүрэн Португалиаар дамжуулан Европтой арилжаа худалдаа хийдэг байсан ба Британичуудтай 1800 оны үеэс л худалдааны харилцаа тогтоосон бна.
Чин гүрэнтэй хийсэн худалдаа нь Британичуудын хувьд эхнээс алдагдалтай байсан нь хэд хэдэн учир шалтгаантай байжээ: 

"Түүхийн давталт, Монголчуудын сонголт" цуврал 1-р хэсэг


http://7burkhan.blogspot.com/


Where is the Life we have lost in living?
Where is the wisdom we have lost in knowledge?
Where is the knowledge we have lost in information?
(Eliot, 1934)
         Сар шинэ ч сайхан гарлаа, Буурал жил мордож Буянтай жил ч мориллоо..
Өвгөн жил маань улирч Өлзийтэй жил маань ч ирлээ .. Ахмад буурай настангуудтайгаа золгуутаар явахад төмөр замын рэйлс төмөр наранд гялалзан юу бодож байнадаа Хөгжихүү? Монголчуудаа гэх шиг бодол зурсхийлгэн алсад хөврөн зурайх авай..

Thursday, December 12, 2013

Чингүнжав


Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Хотгойдын шадар ван Чингүнжав /1710-1757/
Засагт хан лайхуур 1577 онд Ойрадын хойд аймгийг таслан авснаар хотгойд гэдэг ястны нэр үүсжээ. Хотгойд гэдэг нэрийг "Хойд-гойд", "Онцгой гойд", "хойд-хотй" /умард-хойд/ гэхчлэн тайлбарладаг. Хотгойдын шадар ван Чингүнжав 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар Хотгойдын Засаг ноён бэйлБандийн ууган хүү болон төрсөн. Энэ үеэр Ар халх манжийн эрхшээлд бүрэн орсон байв. Чингүнжавын дээд өвөг Чингис хааны удмын хиад боржигон овгийн Батмөнх даян хааны отгон хүү Гэрсанз жалайр хун тайж ажээ. Ар халх манжийн эрхшээлд орохоос өмнө Гэрсэнз жалайр хун тайжийн ахмад хөвгүүн Ашихай хун тайжийн 2-р хүү Түмэндарь дайчны ахмад хүү Шолой уваш хунтайж /1567-1627/ Хотгойд аймгийг захирч талыг Хотгойдууд 1587-1800 он хүртэл Ойрад /зүүн гар улс/ ар халхын хоорондын харилцаанд чухал байр эзэлж байв. Хотгойд нь ар халхын хойд захад увс, хөвсгөл нуурын хооронд өргөн уудам нутаг эзэмшиж байв

Tuesday, December 10, 2013

ДЭЭЛНИЙ ТҮҮХ

Аливаа улс үндэстэн, ард түмний чухал дурсгал нь үндэсний хувцас мөн бөгөөд хүний нийгмийн түүх олон жилээр тасралтгүй үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж, хүний өмссөн хувцас ч хөгжлийнхээ явцад тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл шинжлэх ухаан, техникийн хөгжил зэргийн нөлөөнөөс хамааран олон өвөрмөц хэв маяг хэлбэр донжийг бүрдүүлэн бий болгож эцсийн хувилбараа олсон байдаг.
Хүн төрөлхтний соёл иргэншилд Монгол угсаатны оруулсан үнэт зүйлсийн нэг бол монгол хувцасны  соёл мөн билээ.  Энэ соёл монгол угсаатан төв азийн өндөрлөг дээр үүсэн бүрэлдэж эхэлсэн олон мянган жилийн тэртээгээс улбаатай бөгөөд МЭӨ II зуунаас төр улсаа байгуулан хүчирхэгжин мандсан Хүннү гүрний үед Монгол үндэсний хувцасны нийтлэг шинж төрх цэгцэрч бүрэлдсэнийг судалгаа шинжилгээний үр дүн харуулж байгаа билээ. Монгол үндэсний хувцас нь манай орны цаг уурын нөхцөл болон дөрвөн улирлын байдалд зохицсон дөрвөн цагийн гол хувцас болох дээл юм.