Monday, March 13, 2017

Буддын шашин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас

Буддын шашин (Бурханы шашин, Буддизм) нь ХТӨ V зуунд Сиддарта Гаутамагийн үндэслэсэн шашингүн ухаан юм.

Түүх

Буддын шашин нь Ази тив, түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ.
Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутама нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний Энэтхэг орны умар зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, хутагтын дүрийг олон "Хутагтын Дөрвөн Үнэн"-ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна.
Ийнхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философын олон урсгалын дэвсгэр болсон гэж үзэгддэг. Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Ази тивийн олонхи орон, тухайлбал, ЭнэтхэгБалбаХятадБутанШри ЛанкаБирмЛаосТайландКамбожВьетнамСингапурМонголЯпонСолонгос зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, АНУИх БританиФранцИталиГолланд зэрэг орнуудад буддын гүн ухаан судлал идэвхтэй явагдан, сонирхогчдын тоо ч нэмэгдсээр байна.

Төв Азид байгаагүй түүхийн шинэ олдворыг нээлээ

Зууны мэдээ

2011-09-05 09:33 GMT+8
Монгол нутгаас өнө эртний түүхэнд холбогдох археологийн маш үнэтэй ховор олдвор олдлоо гэсэн мэдээг дэлхий сонсож буй. Энэ тухай уг олдворын газарт ажилласан Уул, уурхайн аврах албаны дарга, Монгол Улсын гавьяат уурхайчин Ц.Жанчивтай ярилцлаа.