Saturday, December 21, 2013

Түүхийн давталт, Монголчуудын сонголт. (гутгаар хэсэг)

Эх сурвалж: http://7burkhan.blogspot.com/2013/02/blog-post_24.html
Түүхийн давталт, Монголчуудын сонголт. (гутгаар хэсэг)
Нанхиадад төмөр зам тавигдсан түүх.
Кантон боомт дахь далайн тулалдаан; Британийн цэргийн онгоц уурийн  хөдөлгүүртэй.

Өнгөрсөн удаа өгүүлснээр Британичууд 1839-1842 онд үргэлжилсэн хар тамхины эхний дайнд Манж чин гүрнийг буулган авахдаа Гонконг, Амоя, Нинбог эзлэн далайн боомтуудыг нээлттэй эзэмших болсон төдийгүй Нанжиний гэрээгээр Шанхайг гадаад худалдааны нээлттэй боомт болгохын зэрэгцээ 1844 онд Ва Сяны  гэрээгээр францууд, америкүүд, концессийн эрхийг авч худалдаа арилжааг ихэд дэлгэрүүлэв.
Шанхай дахь колоничлогч гүрнүүдийн суурьшлийн бүсийн туг.

Концесс нь тодорхой хугацаа, орон зайд эзэмшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрдөг тул америк, фарнц, английн хууль эрх зүй үйлчилдэг суурьшлын бүсүүд бий болжээ.
        Суурьшлийн бүсүүдийн бүдүүвч 1884 он : Британийх хөх, өмнөх улаан нь францийнх, хойд талынх нь улбар шар америкийнх, францын эзэмшлийн өмнөх шар нь нанхиадын хууль тогтоомж үйлчлэх газар.                                                                                                                                                                                                                                                                    

Ийнхүү үүссэн Шанхай дахь Америкийн эзэмшлийн бүсээс (одоогийн Жабэй дүүргээс) тухайн үеийн Восан дүүрэг (одоогийн Боа шан дүүргийг холбосон)  нангиадын анхны төмөр замыг Манж Чингийн бадаргуулт төрийн 2 р онд  (1876 оны улаан хулгана жил7н сард)  Англи улсын Жардинэ ба Мэйпсон хэмээх компани Чингийн засгийн газрын зөвшөөрөлгүйгээр нанхиад иргэдийн нилээд эсэргүүцэл  дунд уг замыг барьсан гэдэг.
Восан дүүрэгт анхны галт тэрэг ирж байгаа нь.

Дараа жил нь буюу 1877оны 10 сард хааны бүрэн эрхэт төлөөний хүн ван  Шэн Баожэн худалдан авч задлаад тайван руу ачуулсан гэнэ.
хааны бие төлөөлөгч ван Шэн бао жэн

Нангиадын  Хоёрдох төмөр зам нь 1881 онд  Тангшаны уурхайн нүүрсийг Зюжэньвэй  руу тээвэрлэхээр татсан  10 км зам юм.
Шанхайд болсон байдал давтагдаж Чингийн цэргийн хэдэн ноёд эсэргүүцэж байсан ч хааны бие төлөөлөгч ван Чи Жи Ли, Ли Хо Жанг нарын хүчтэй дэмжлэгээр энэ замыг тавижээ.
манж чингийн туг1862-1890 онд.

Гэвч цааш нь сунгах ажил мөнөөх эсэргүүцлийн улмаас саатаж баруун тийш Тянжинд дөнгөж 1888 онд хүрсэн бол зүүн зүг өргөтгөн сунгах ажил Тангшанаас эхэлж Шанхайгуан болон  Су Жонг д 1894 онд хүрчээ, хожим нь гуа най вай буюу  дотоод ба гадаад зам гэж нэрлэжээ.

шанхаин нангиад худалдаачид

Дараагийн Кээлүнгаас Тайпэй 107 км төмөр замыг 1887-1893 онд Тайванийн захирагч Лю Минчуаны хичээл зүтгэлээр тавигдсанч Японы ноёрхолын үед нурааж шинэчилжээ.
Хурдацтай хөжиж эхэлсэн 1895-1911 оны үе.
Юаннан-Вьетнамыг холбосон  хавцал дээрх гүүр төмөр замыг Францууд 1906 онд тавьжээ.
Солонгосыг хяналтандаа авах гэсэн Манж Японы 1р дайнд Чин гүрэн Вэйхай боомтоо алдаж энхтайвны гэрээ байгуулан ялагдсан нь Манж төрд их хохирол болсон ч хоржоонтой нь Нангиадын төмөр замын хөгжилд ихээхэн сайн нөлөө үзүүлэв.
кантоны ойролцоох, воужоу боомт хот, 1860 он.

Асуудлын сайн тал нь Эзэн хаан болоод түүний тойрон хүрээлэгч түшмэд эсэргүүцэж байсан төмөр зам нь ямар ач холбогдолтой болохыг мөн Наран улсын Мэйжигийн шинэчлэлийн үр дүн болсон техник технологийн илт давууг дайны үед гайгүй сайн ойлгосноор суурин газрууд , уурхайг төмөр замаар холбохыг эрмэлзэж анхааран онцгой эрх олгож эхэлжээ.
1911 оны цагаагчин гахай жил гэхэдл нангиадад 9000 гаруй км стандарт царигийн /1435мм/ төмөр зам тавигдсан байжээ.
сувдан голын төгсгөл дээрх гуаньжоу боомт  хонконгоос  120км  .нанхиадын шавар тагзан дундахь  гадаад суурьшлийн бүсэд Smith, Archer &Co, ний барьсан өрнийн загварын байшин 1860 он.
нангиадад төмөр замын сүлжээ үүссэн зураг.
Чин гүрний нийслэл Бээжингээс салбарласан төмөр замын сүлжээний үндсэн гурван шугам болох:
Бээжин-Харбин чиглэлийн Жинха,  1,249 км 1912 онд, Бээжин-Гуанжоу чиглэлийн Жингуан:1897-1906 онд, Бээжин-Тянжин чиглэлийн  Жинху: 1908-1912 онд тус тус тавигдажээ.
1912 онд Guangneiwai төмөр зам нь баруун тийш бээжин, зүүн тийш Фэнтиан хүрч өргөжин Жинфэнг  төмөр зам гэж нэрлэгдсэн бол, 1908-1912 онд Жинпү төмөр зам Тяньжинаас эхэлж Жинфэнг төмөр замд холбогдож Фу коуд хүрчээ
Нангиадын төмөр замыг үндэслэгч гэгдэх  инженер Жан Чиан Ю 1905-1909 онд Бээжингийн хойд зүгийн уулсыг дамнуулан Жин Занг төмөр замыг тавьсан нь нангиадууд өөрсдөө тавьсан анхны төмөр зам болсон бол Кантон-Сэм Шуй төмөр замыг америк инженер удирдан бариулжээ.
Германууд Жяожи чиглэлийг 1904 онд ашиглалтанд оруулжээ.

Жийбэн улсын инженер Чао-шан төмөр замыг 1904-1906 онд, Франц инженерүүд вьетнамтай залгаа 855 км замыг уулархаг онцлогт нь тааруулж 1000 мм царигаар барьсан.  Одоогийн нангиадын үндсэн цариг нь нарийн цариг юм.

 Дорнод Нангиадын төмөр зам

Энэ чиглэл нь Транс-Сибирийн төмөрзамыг Читээс Харбин хүртэл Манжуураар дайрч Оросын далайн боомт Владивосток хот руу орон зай цаг хугацааны хувьд хэмнэлттэй хүргэдэг ач холбогдол өндөртэй ашигтай зам юм.
Энэ зам нь: 1896 онд Оросууд Франц, Германы хамт Манж Чин гүрэнд шахалт үзүүлж  Лядонг боомтыг (Порт Артур)  25 жилийн хугацаатай  далайн цэргийн боомт болгон эзэмшихээр концессоор авснаар өндөр ач холбогдолтой болсон тул төмөр замын ажлыг 1897оны 7 сард эхлүүлэн 1901 оны 11 сар гэхэд ашиглалтанд оруулснаар 1903 оны 7 р сараас эхлэн Санкт Петрбургээс Владивосток руу Транссибирийн зорчигч тээврийн цуваа хөврөх болсон түүхтэй ажээ.
, Оросууд Лядоны хойгийг орос японы 1904-1905 оны дайнд алдаснаар өмнөд манжуурын төмөр зам япончуудын хяналтанд орсон байна.
Япончууд Өмнөд Манжуурын Төмөр Зам хэмээх компанийг 1906 онд байгуулан 1520ммийн өргөн царигтай замыг өөрчилж 1435мм ийн царигтай болгон 1925 он хүртэл ашиглажээ.
Энэ компани нь солонгосын хойгийн төмөр замыг бас хамаарч байсан байх юм.

Жич: Дараачийн удаа төмөр замын эсэргүүцлийн хөдөлгөөн хэрхэн шинхайн хувьсгал болж өргөжөөд манжийн төрийг унагаасан, Монголчууд боломжийг ашиглан Тусгаар Тогтнолоо сэргээхэд бэлдэж байсан тухай өгүүлнэ.
Үргэлжлэл бий...

No comments: