Saturday, December 21, 2013

Түүхийн давталт, Монголчуудын сонголт. (Дөтгөөр хэсэг)

Эх сурвалж: http://7burkhan.blogspot.com/2013/03/blog-post.html

Олон мянган жилийн туршлага хуримтлуулж, түүх цаг хугацаанд шалгагдан  цэгцэрсэн худалдаа наймааны бодлогоороо хөрш болоод өрсөлдөгч улс гүрнүүдийг  аажим урхидан боомилж мөхөөж ирсэн  төрийн үндсэн бодлоготой нанхиадын эртний арга мэхэнд  хүн төрөлхтний түүхэнд хамгийн том эзэнт гурэн байгуулж буй Британи гүрэн барьц алдан сандарч цэрэг дайны хүчээр арайхийн хязгаарласныг  урьд нь бид уншсан билээ.
британийн хатан хааны ивээлийн монополь эрхтэй
тухайн үеийн худалдааны ертөнцийн аварга компани.
Их Британийн эзэнт гүрний эзэмшил, колони газар нутаг.
Тухайн үеийн Их британийн эзэнт гүрэн мандалтынхаа үед ороод байсан төдийгүй, шинжлэх ухаан, газарзүйн нээлтүүдийг угсаруулан хийж, тэр ч бүү хэл чөлөөт зах зээлийн хөгжлийн нэг шат  меркантализм ид хөгжиж, Адам Смит Үндэстнүүдийн баялаг бүтээлээ хэвлүүлж  өнөө цагийн эдийн засгийн онолоо тодорхойлчихсон, Аж үйлдвэрийн хувьсгал хийчихсэн, худалдааны эргэлтээрээ олон улсад  хамгийн том импортлогч, экспортлогч, нэг хүнд оногдох ДНБ 1509 $ (1990оны америк доллароор)  хүрчихсэн хүчирхэг гүрэн ‘Empire’ байсан атлаа, Нанхиадын худалдааны бодлого, уран нарийн, арга баширын өмнө балчирдаж залгиулчих дөхснийг бид түүхийн сургамж гэж санаж авах учиртай юм.
Адам Смит.Үндэстнүүдийн баялаг 1776 оны хэвлэл.Лондон.


өнөөдрийн зах зээлийн эдийн засгийн онолын үндэслэгч Адам Смит.
"Үндэстнүүдин баялагийн шалтгаан ба  Мөн чанарыг судлах нь" 2 ботиоор хэвлэгдэж байжээ.

Энэ удаа бид Төмөр Зам, Монгол улсын түүхэнд мандан бадрах эхлэлийг тавиж, Манж Чин гүрэн нуран унахад ямар нөлөө үзүүлэснийг тогтон ярилцах болно.
Өгөөдэй хааны довтолгооноор буюу 1231 оноос эхлэн Монголын эзэнт гүрний түшмэг улс, хязгаар нутаг болсон Солонгосын хойг нь Юань гүрнээр уламжлан Манж чингийн нөлөөнд байсаар байжээ.
Монголын Эзэнт Гүрний газар нутаг 13 р зууны төгсгөлөөр..
Солонгосын хойгийг хяналтандаа авахаар Мэйжигийн Япон, Манж Чин гүрний эрх ашиг зөрчилдөж   1894оны 8 сарын 1 нээс  1895оны 4сарын 17ны хооронд  Манжуур, Тайвань,  Шар тэнгист дайтав.
Японы тэнгисийн цэргийн адмирал Ито СүкэЮки

японы дайрагч хөлөг онгоц.
Мацушима.Францад үйлдвэрлэсэн. 

Манжуурт буулгасан Япон цэргүүд,








Мэйжигийн шинэчлэлийн үр дүнд бий болсон Японы арми дахь шинжлэх ухаан технологийн асар их зөрүү, давуу талыг Манж Чин гүрэн сайтар ойлгож бас дахин ялагдал хулээсэн тул орчин үеийн ололт амжилтаас  татгалзахаа байж уурхай хот суурингуудаа төмөр замаар холбохыг эрмэлзэх болжээ.

Чингийн адмирал Ди Ручанг
(хор ууж амиа егүүтгэсэн)
Манж цэргүүд зэвсэглэл, формыг нь ажиглана уу!1894он.
Манжийн дайрагч хөлөг онгоц Тинг Юүэн.
Германд үйлдвэрлэсэн.



Төмөр зам нь Нанхиадын нийгэм улстөрд их нөлөө үзүүлж 1890-1905 онуудад баригдсан нанхиадын ихэнх төмөр зам нь гадаад улс орнуудаас Чингийн захиргаатай байгуулсан концессийн гэрээний дагуу төлөвлөгдөн санхүүжиж тавигдажээ.

Мэйжигийн Японд Манж Чин гүрэн  бууж өгч энхийн гэрээ  байгуулав.1895он 
Чин ван Ханддоржийн хүүгийн толгойг авах зарлиг гаргаж байсан мөн
Шар тэнгисэд Японтой байлдаж байсан тэнгисийн цэргийн
флотынхоо хоол хүнс, нүүрс, сумных нь төсөвийг зуны ордныхоо засварт
татан авч хэрэглэсэн чингийн төрийн эрхийг баригч хөгшин хатан ЦиСи .1901 он.

Орон нутгийн эдийн засаг, хөгжлийг тэтгэх төмөр замаар ашиг олох үүднээс Чингийн засгийн газраас хязгаар мужуудад нийтийн хөрөнгө оруулалт, хувьцаагаар орон нутгийн төмөр зам барих эрхийг 1904 онд олгов.

Тянцын-Пукоугийн төмөр замын
зээлийн бичиг төлөгдөх хугацаа нь 1937 он. 
Кантон-Коүлүн төмөр замын
1500 000 фунт стэрлингийн бонд.1907он

Сичуан мужийн орон нутгийн захиргаа Чэндүгээс Вухан хүртэлх 1238 км төмөр замыг босгохооор хувьцааг нийтэд худалдаж, хөрөнгө оруулсан газрын эздэд зориулсан татварын хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлсэн тул орон нутгийн бараг бүх худаалдаачид хувьцаа эзэмшигч болсон байв.

Орон нутгийн болоод гадаад хөрөнгө оруулалтыг төмөр замд  оруулахыг
Манж чингийн төр болон Концесс эзэмшигчид   идэвтэй дэмжиж байжээ.

1905 он гэхэд орон нутгийн иргэд Кантон-Ханкоугийн болон Сичуан-Ханкоугийн замд  мөн гуандунь, хунан, хубэй зэрэг газруудад ч хөрөнгө оруулан төмөр зам тавиж байжээ.
1911 оны 5 сард орон нутгийнхний хувь нийлүүлсэн хөрөнгөөр тавигдсан дээрх 2 чиглэлийн шугамыг Манж Чингийн  эрх баригчид  улсын мэдэлд хураан авснаа зарлаж, Ихэтүаны бослогын төлбөрт Британи, Герман, АНУд өгөснөө мэдэгдэжээ.
ханкоу-вуханы чиглэлийн төмөр зам 1915 он.
Мөн Нангиадын төв бүсэд төмөр зам тавих 10 сая паундын зээлийг  Дөрвөн хүчний холбооноос буюу  Британийн Hongkong Shanghai Banking Corporation (HSBC), Германы Deutsch-Asiatische Bank,  Францын Banque de l'Indochine ,  Америкийн J.P. Morgan & Co., Kuhn, Loeb & Co.,  First National City Bank of New York (CitiBank)  аас авахаар тохиролцож Шуудан харилцаа холбооны сайд Шэнг Шуанхай 5сарын 20 нд гэрээ байгуулахдаа дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр тавигдсан  бусад төмөр замуудыг дэнчинд тавиж эрхийг нь дээрх банкуудад өгсөн байна.
Жич: Ихэтуаны бослого дарагдаж 67 сая паунд буюу 450 сая лан мөнгөний нөхөн төлбөрийг Найман улсын хамтарсан цэргийн хүчинд 39 жилийн хугацаанд жилийн 4 хувийн хүүтэй төлөхөөр протокол үйлдэгдэж 1901-1939 он хүртэл хүүгийн хамт 668 661 220 лан мөнгийг төлсөн байна.  одоогын ханшаар 61 тэрбүм USD болжээ. Тухайн үед нангиадын хүн ам 450 сая бсан ба хүн бүр 1 лангийн өртэй болжээ. Бодлогогүй хийрхүү хүмүүс улс үндэстэндээ гай тариж, харийнхны ов мэхэнд унадагын нэг жишээ нь энэ боксёрын бослого болно. Манжийнэрх баригч  хөгшин хатан Циси энэ бослогыг далдуур өөгшүүлж байсан гэдэг.

Төмөр замын эсэргүүцлийн Чэндүгийн хөдөлгөөн  1911 он.

Шинхайн хувьсгалын эхлэл
Төмөр замын хөдөлгөөн гарсан  Чэндү хот.

 Худалдаачдаасаа авахуулаад иргэн болгон нь төмөр замын хувьцаа эзэмшигч болсон Чэндүгийн иргэд Пу Дианжуны тойлголсон оюутнууд худалдаачдийн хөдөлгөөнийг  дэмжиж 10.000 илүү жагсагчид  8сарын 11-13 нд цуглаан жагсаал, бүслэн хаалт зохион байгуулж, Улмаар 9 сарын 1 нд Чингийн засагт ургацын татварыг төлөхгүй байхыг уриалж жагсахад нь мужийн захирагч  Жао Эрфэнг цэрэг хөдөлгөн гал нээж олон хүний амь үрэгдэжээ. Босогчдын толгойлогч Пу Дианжунг баривчлан хорив.

Чэндүгийн босогчдын толгойлогч
Пу Дианжун


Хариуд нь Чингийн төрийг олон зуун жилийн туршид эсэргүүцэж ирсэн Нангиадын үндэстний лиг, Сүхтэй дээрэмчид зэрэг нууц бүлэглэлүүд  эсэргүүцлийн хөдөлгөөнийхнийг дэмжин зэвсэгт дайралт хийж бослого өргөжисөнд Манжийн засгийн газраас хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр өгч Жао Эрфэнг огцруулахаар тохиролцох гэсэн ч байдал хяналтаас гарчээ.
Чэндүгийн бослогыг дарахаар Вуханаас цэрэг хөдөлгөтөл, цэргүүд нь генералаа хөнөөж босогчидтой нэгдэв. Вуханд үлдсэн цэргүүд нь бослого гарган Вуханы Цэргийн Засгийн газар байгуулж Чин гүрнээс тусгаарласанаа зарлан бусад мужуудад цахилгаан мэдээ илгээж тусгаар эрхээ зарлахыг уриалсанд өмнөд ба төв нангиадын 17 муж нэгдэн дэмжлээ.
Вуханы цэргийн засгийн газар буюу босогч цэрэгүүд.

Мань Жао Эрфэнг ч зүгээр суусангүй 11 сарын 27 нд босогчдын толгойлогч Пу Дианжунг суллаж, хамтран гэрээ байгуулаад аугаа их Хан үндэстний Сичуаний засгийн газрыг зарлаж Чин гүрнээс тусгаарласнаа зарлалаа (сарын дараа вуханы хувьсгалчид түүнийг амьдаар нь тасчиж тарчлаан хороожээ).
Америкт амьдарч буй нанхиад иргэдээс санхүүжилт хандив нууц байгууллагадаа цуглуулж явсан Сунь Яат Сэн бослогын мэдээг сонсонгуутаа нангиад руу яаравчлан буцаж, Японд нуугдсан бусад гишүүдээ дуудан төмөр замын эсэргүүцлийн хөдөлгөөнд улстөрийн уур амьсгал оруулан Шинхайн хувьсгал болгон хаант ёсыг халж Бүгд найрамдах засаглалыг зарлахыг хүсэж байлаа.
Бүгд найрамдах үзэл санааг сурталчлагч
Сунь яат сэн.
Их Британитай байлдсан хар тамхины 1840-1842; 1856-1860 онуудын дайн, Францтай 1884-1885 оны, Японтой 1894-1895 онуудад хийсэн дайнуудад удаа дараа ялагдаж төр, цэргийн бодлого нь доройтож хүч ихэд суларсан Манж Чин гүрний гадаад дотоод үйл явдлуудыг алдалгүй ажиглаж боломжтой цаг мөчийг хүлээж байсан Монголын алтан ургийн язгууртнууд, ноёд, эрх мэдэлтнүүд олон улсын нөлөө бүхий улсуудтай хүчирхэг холбоо тогтоон дэмжлэг авахаар эрмэлзэн ажиллаж бэлтгэсээр байсан байдаг.
Цэцэн Чин Ван Наянтын агь Артаасэд.

Тухайлбал Цагаагчин гахай жилийн Манж чин төрийг эсэргүүцсэн нангиадын төмөр замын эсэргүүцлийн хөдөлгөөний үйл явц, Бээжин дэхь Чингийн хааны Тай хэ, Жун хэ, Бао хэ диан зэрэг ордонгоос манжын стратегийн болоод тактикийн бодлого, тухайн байдлыг Цэцэн чин ван Наянт монгол журган, Чуулалт хаалга, хүрээний телеграфийн газар байршуулсан нууц сүлжээгээрээ   цаг алдалгуй  мэдээлж байсан нь мөн Өнөөдрийн бидний Тусгаар Монгол улсыг, нангиадын дундад иргэн улсаас өрсөж тунхаглан зарлахад чухамхүү их тус болсныг бид тэр болгон мэддэггүй билээ.
Телеграфийн аппарат.

Гадаад дотоодын зөрчилдөө идэгдсэн Манж чин төр цэрэг армиа хянаж чадахгүй болсон, төмөр замын босогчдыг дарахи цэргийн зам хөдөлгөх тусмаа туйлдан доройтож буйг мэдсэн Монгол язгууртнууд маш богино хугацаанд дотоодын жижиг зөрчлөө хойш тавиж Том эрх ашгаа хамгаалахаар эвлэн нэгдэхээр шийдэцгээж Богдхан уулын Нүхтийн аманд нууцаар хуралдан Хүрээнд Монгол цэргийн хүчийг шаардлагатай цагт маш хурдан цуглуулах боломжыг шүүн хэлэлцэж Түшээт хан аймгийн цэргийн жанжин эрдэнэ дайчин чин ван М.Ханддоржид уг чухаг хэргийг даалгажээ.
Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны цэргүүд.

Ханддорж ван итгэлтэйгээр нь дайчин вангийн хошууныхаа цэрэг эрсийг онцгойлон бэлдэж, бусад аймгийн цэргийн жанждад шаардагдах цэрэг эрсийг бэлэн байлгах бичиг явуулахын зэрэгцээ уран арга сэдэж 8р богдод айлтган түүнээс , хүрээний манж амбанд  Вуханы бослогоос Чин төрийг хамгаалах 5000 морьт цэргийг аймаг хошуудаас татах болсныг мэдэгдсэн захидал явуулсан явдал байлаа. Сандо амбан сэжиглэж, хориглохыг завдахад тэгвэл Монголчууд бид өөрсдийгөө хамгаалах болно гэж мэдэгдээд цэргээ цуглуулжээ.
Жич: Учир нь Цагаагчин туулай жил (1891 онд) Өвөрмонголын Зостын чуулган, Харчин гурван хошуунд тариачин Ян Ей Чуаны самуун буюу улаан малгайтны үймээн гарч Хүнийг нь алж, газрыг нь булаая гэсэн уриагаар сар илүүтэй хугацаанд 150 000 Монголчуудыг гэр бүлээр нь хүйс тэмтэрч  хүүхэд хөгшингүй амьдаар нь тасчин зэрэмдэглэж хядсаныг, нангиадууд одоо ч гэсэн нуудаг.  
1911 оны 11 сарын 30.
Цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын арван хоёрон.
Хөдлөх цаг нэгэнт ирсэн тул Чин ван Ханддорж хошууны цэргүүдээ Хүрээний ойролцоо маш нууцаар цуглуулан шөнө дөл хагаслан хөдөлгөж үүрийн таван жин гэхэд Хүрээний зүүн дамнуургачны баруун өмнүүр Сэлбэ голын зүүн эрэгт байрлах  манж, нангиад цэргийн Сюань Хуагийн хуаранг (одоогийн Чингис зочид буудлын орчмоос Санхүүгийн дээд сургууль орчим) Саньдо амбаны амьдарч байсан байрны хамт бүслэн хааж, харуулын цэргүүдийг нь олзлон, зэвсгийн агуулахыг эзэлсэн байлаа.
1911 оны 12 сарын1.
Цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын арван гурван.
Өглөө нь халхын Хүрээний бүх хэргийг түр удирдан шийдэх газар буюу Түр засгийн газар дараахь бүрэлдэхүүнтэй ирж: Түшээт хан аймгийн чуулган дарга Чагдаржав, мөн аймгийн жанжин Ханддорж, Сэцэн хан аймгийн чуулганы дэд дарга Гомбосүрэн, тус аймгийн жанжин Гомбосүрэн, ван Цэрэнсодном,гүн Намсрай, Да лам Цэрэнчимэд нар Манж амбаныг 3 хоногын хугацаанд Монгол газар улс орноос гарч явахыг тулган шаардлаа.
Саньдо амбан мөн өдрөө Оросын консулд очиж хамгаалалт хүсэж консулын байранд хоноод 12 сарын 4 ний өдөр Хиагтаар дамжин нутаг буцажээ.
Ийнхүү 1691 оны Цагаагчин хонин жил  Шилийн голын Долооннуурт Манжид дагаар орсон Түшээт хан тэргүүтэй монгол ноёдын алдааг 220 жилийн дараа заслаа.

Сонирхолтой нь төмөр зам хэмээгч технологийн дэвшил  нь ХХ зууны эхэнд Монгол улсыг сэргэн мандах, улстөрийн тусгаар тогтнолоо дахин олж авах түүхэн боломжын дөрөө нь болсон бол, Манж чин гүрний сөнөн доройтох уналгын зам нь болжээ. 


Харин 100 жилийн дараа... Монголчууд бидний өмнө ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛД нарийн өргөн царигийн алинаар нь хүрэх вэ?!?!!?!!! гэдэг асуултаар Төмөр Зам дахин түүхийн өрөг дээр бидэнтэй уулзлаа.. Бид Төмөр замаар Тусгаар тогтнолоо бэхжүүлэхүү? аль эсвэл....???



Үргэлжлэл бий...

No comments: