Thursday, October 24, 2013

манзушир

Манзуширийн хийдийг өндөр гэгээн  Занабазарын багш Анхны Донхор Манзушир хутагт хамба номун хан Агваанлувсанжамбалжанзан 1733 онд 13 тангадын хамт нутаг шинжиж яваад газраас нэг цагаан чулуун цагаан өвгөний дүр, 7 ширхэг хаш чулуун Найдан бурхны дүр олсоноор билиг тохиов хэмээн Богд уулын гал 5 оргилын дунд Ачит дүйнхор булгын дэргэд Тулгат өвгөний буйран дээр шавийг тавьсан түүхтэй.

Манзушир Мандшир түвдээр жамьяан гэх бөгөөд Оюун билгийн хүчин чадлыг соёрхдог, оюуны билгийн тэнгэрийг сахих адистай бурхны нэр. 1747 онд Богдын гэгээний шан болгосон сүсэгтэн олны өргөсөн нийт 800 лан мөнгөөр Дашчойнхорлин буюу Өлзийт номын хүрдэн хийдын ажлийг эхлүүлж 1748 онд дуусгасан. Чулуун тавцан засаж, түүхйи тоосгоор өрж, шавардан шохойдсон 80 жан хэмжээтэй байгуулжээ. /1 жан – 3 метр/ 1749 онд Очирбат сайн ханы өргөл 1000 лан мөнгөөр Цогчин дуганыг Тулгат өвгөний хар шар тэргээр мод зөөж 7 түвд лам монголчуудын хамт байгуулсан байна. 1780 онд Хутагтын морилох сэрүүн лавиранг байгуулсан Үүнээс хойш 1892 оны хүртэл сүм хийдийг байгуулсаар 17-21 их бага сүм хийдийг байгуулсан гэж үздэг. 1922-1940 он хүртэлхи хэлмэгдүүлэлтээр Донхор мазушир Самбадондов Цэрэндорж хамба хэлмэгдэсэнээр 1937 оны 10.7нд цаазлуулсанаар хийд үндсэндээ хоосорсон. Хийдийг нураахад нийт 10 дуган, 2 байшин, 5 гэр тоологдсон байх бөгөөд барилгын чанар сайн хэмээн бичсэн байдаг. 1969-6-27 онд Цэдэнбал дарга Манзушир хийдтэй танилцаж түүнийг жуулчин, зочид гийчдыг үзэхэд таатай болгох манзушир хийдийг харуулсан үзвэртэй болгохыг даалгасанаар СГЗ Д.Шагдарсүрэн 1971 онд ажлыг манзуширыг тохижуулан 1972 онд дуусгасан байдаг. 1992 онд Манзуширын зуны өргөө болох Сэрүүн лаврингын суурин дээр Манзуширын музейг барьж байгуулсан. Хадан дээрх Бурхад, түвд бичээсийн талаар манзуширт гонхтой гонхнүй нийт 20-д бурханы хөрөг, түвд бичээс байх бөгөөд 1971 онд орон нутгийн 1994онд улсын хамгаалалтанд авсан. 1973 оноос тухайн нутагт музей байгуулагдаж 1990-д оноос тухайн зургийг тодотгон засварласан байдаг

No comments: